АНУ
Онцлох шинж тэмдгүүд :
- Сүүлийн 6-н сарын эдийн засгийн төлөв байдлын хүрээнд дүгнэхэд, АНУ-н эдийн засагт хямрал ажиглагдахгүй байгаа ч эдийн засгийн өсөлт нь хүлээлтээс бага байна.
- Хэдийгээр triple A буюу топ зээлжих эрхээ алдсан ч АНУ-н эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл хэвээр байна. Энэ нь сүүлийн үеийн TIC flow буюу АНУ-н бондод оруулж буй хөрөнгийн нэмэх урсгалаар батлагдсан. Мөн 2011 онд АНУ-н засгийн газрын бонд нь 1997 оноос хойших хугацаанд анх удаа алтанд хөрөнгө оруулснаас өгөөжтэй гарсан.
- 2012 он бол АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн жил. Уламжлалт арилжааны түүхийг сөхвөл, сонгуулийн жилд АНУ-н хувьцааны индексүүд болон ам доллар чангардаг.
- Ам долларын индекс буюу нийт 16 бусад валютын ханшийн эсрэг хэрхэн ам доллар өөрчлөгдөнийг шинждэг үзүүлэлт энэ онд 80 хүрч хаагдсан. Гэхдээ 2009 онд энэ үзүүлэлт 89 хүрч байсан нь цаашид ч өсөх магадлал байгааг харуулж байна.
- АНУ-н Холбооны Нөөцийн Систем өөрийн бодлогын хүүг 2013 оны дунд хүртэл хугацаанд түүхэн доод түвшинд барихаар амласан ч бусад голлох улсуудын адил нэмж цаасан мөнгө хэвлэж эдийн засагтаа хийгээгүй нь ам долларын үнэ цэнийг өсгөж байна.
2012 оны төлөв байдал:
Үндсэн 2 хувилбар санал болгож байна. Үүнд:
1. Евро бүсийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор АНУ-н эдийн засаг хямралд орно. Энэ хувилбар ямар байдлаар эдийн засагт нөлөөлөх вэ?
o Хөрөнгө оруулагчдын итгэл улам алдарч, хөрөнгө оруулах эрмэлзэл буурна – хувьцааны зах зээл дээр уналт ирнэ (Америк компаниудын үнэ цэнэ өсөх магадлалтай, оронд нь Америкт бүртгэлтэй бусад улсуудын компани үнэ цэнэ буурах магадлалтай) – ам доллар болон АНУ-н засгийн газрын өрийн бичгийн эрэлт нэмэгдэнэ – дээрхи нь АНУ-н дотоод инфляцийн түвшинг бууруулах боловч, АНУ-н экспортын барааны өрсөлдөх чадварыг багасгана – хөрөнгө оруулагчдын итгэл буурснаар, компаниуд зардлаа багасгаж цомхотгол хийж эхлэх нь ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлнэ- энэ бүхний эцэст ажилгүйдлийн түвшин өсөх нь АНУ-н ХНС-г QE3-г эхлүүлж эдийн засгийг дэмжихээс өөр аргагүй болгоно.
2. АНУ-н эдийн засаг алгуур өсөж, хямралд өртөхгүй.
o Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт хийх үндэс бүрдэнэ- Америк компаниудын үнэ цэнэ өснө – энэ эргээд ам долларын эрэлтийг нэмэгдүүлж ханшийг чангаруулна.
Европын холбоо
Онцлох шинж тэмдэгүүд :
- Өрийн хямралд цэг тавих шийдэл хараахан олдоогүй л байгаа. Гишүүн улсууд төсвийн хатуу бодлого барьж буй нь эдийн засгийн өсөлтийг алж, бараг хямралд оруулаад байна.
- IMF-р дамжуулж олгох 200 тэрбум еврогийн зээл нь нийт өрийн хямралд хангалттай хаалт саад болж чадахгүй.
- ECB буюу Европын төв банк банкны системдээ нийт 36 сарын хугацаатай, хөнгөлөлттэй барьцаа бүхий зээл олгож эхэлсэн нь банкны систем дэхь хөрвөх чадварын дутагдлыг арилгасан. Гэвч энэ зээл нь эргээд эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа нь бүсийн банкууд Европын төв банкин дээр барьж буй рекорд хэмжээтэй хадгаламжаас ил байгаа.
- ESM буюу цаашид тогтвортой ажиллах аврах сангийн хөрөнгийг 500 тэрбум еврод хүргэх шийдвэр гаргасан ч хэрхэн энэ дүнд хүргэх нь тодорхойгүй байна. Уламжлалт сангийн бондоор дамжуулж хөрөнгө босгох нь тодорхой ч Франц зэрэг холбооны суурь багана болсон улсуудын зээлжих эрх буурах эрсдэл байгаа нь сангийн хөрөнгө татах энэ хувилбарыг үр дүн багатай болгох үндэстэй.
- Итали улсын эдийн засгийн төлөв байдал анхаарлын төвд байна. Монтигийн засгийн газар, төсвийн алдагдалтайгаа хэрхэн тэмцэх нь шууд үнэлгээ болно. Италийн бондын хүү 2010 онд 10-н жилийн хугацаатай нь 4,8 хувь байсан бол өнгөрсөн онд 7% гарч, 1,2 тэрбум еврогийн өр бүхий улсын хувьд гамшиг авчраад байна.
2012 оны төлөв байдал:
Үндсэн 3 хувилбар санал болгож байна. Үүнд:
1. Европын холбоо өрийн хямралд цэг тавих хувилбарт хүрнэ.
o Хамтарсан зээлжилт буюу евробонд, Европын аврах сангийн хөрөнгийг анх яригдсан 1,2 тэрбум еврод хүргэх эсвэл Европын төв банкны оролцоог нэмэгдүүлэх хувилбар л дээрхи шийдэлд хүргэнэ. Энэ нөхцөлд еврогийн ханш буцаж ойх ба эхний ээлжинд 1,346-с дээш гарч, 1,426 ханш руу тэмүүлнэ. Бүх хөрөнгийн биржүүд дээр өсөлт гарна.
2. Түр зур гал унтрах замаар үргэлжлэн явна.
o Европын төв банкны оролцоо долоо хоногийн 21 тэрбум еврогоор хязгаарлагдаж, Европын аврах санг 500 тэрбумд дөнгөж хүргэх нь дээрхи нөхцөл байдалд хамаарна. Мөн Европын төв банк хүүгээ бууруулах ч орно. Энэ нөхцөлд еврогийн ханш эхлээд 1,287-г тестлэх ба цаашдаа 1,20 руу унах боломжтой.
3. Европын холбоо задарна.
o Нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй нөхцөлд холбоо задарна- Итали холбооноос гарсан нөхцөлд энэ нөхцөл үүснэ- North European union буюу Умард Европын холбоо үүсэх магадлалтай- Энэ нөхцөлд холбооны албан ёсны хэл нь герман хэл байх болов уу. Еврогийн ханш эхлээд унаж анх хаана байсан түвшин болох 0,8 хүрнэ тэгээд шинэ холбоо байгуулагдсанаар шинэ еврогийн ханш 1,6-с дээш гарах үндэстэй.
Япон улс
Онцлох шинж тэмдэгүүд :
- Бараг сүүлийн 30 жил эдийн засгийн өсөлт нь тэг дээр байгаа. Өнгөрсөн онд болсон байгалийн гамшигт үзэгдлүүд үүн дээр ташуур өгч гадна зах зээл дээр байршуулсан хөрөнгөнөөс гамшгийн дараахи бүтээн байгуулалтанд зарцуулагдсан нь иений ханшийг Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн чанга түвшин болох ам долларын эсрэг 75 хүргэсэн.
- Японы засгийн газар болон төв банкны зүгээс өнгөрсөн онд 3-нтаа чангарч буй иений ханшийн эсрэг интервенц хийсэн ч үр дүн багатай байгаа. Ам долларын эсрэг иены ханшийг 75-с буулгахгүй байгаа нь албан бус долларт иенийг уясан түвшин болж байна. Сүүлийн 3-н сард иений ханш 76-78 иен ам долларын эсрэг хүрээнд байсан нь зах зээлд оролцогчдыг Японы төв банк, засгийн газар олон нийтэд зарлахгүйгээр бага хэмжээгээр интервенцийг Японы бус зах зээл дээр хийж байна гэсэн хардлага төрүүлж байна.
- Хэдийн Засгийн газрын өр нь ДНБ-с 2 дахин давсан ч энэ улсын хүн амын хэмнэх зуршил нь элдэв хямрал, тодорхойгүй байдал үүсэх тутам иений ханшийг чангаруулж нөөцийн валют болгож өгдөг. Энэ нь ч экспорт дээр суурилсан энэ улсын эдийн засагт цохилт болж өгч байна.
- 2011 оны сүүлээр Хятад болон Япон улсын хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоонд ам долларыг бус тус тусын валютыг шууд хэрэглэх хэлэлцээ хийсэн. Энэ нь эргээд иений эрэлтийг бүрдүүлэх нь гарцаагүй юм.
2012 оны төлөв байдал:
Үндсэн 2 хувилбар санал болгож байна. Үүнд:
1. Дэлхийн хямрал даамжирна.
o АНУ-н бодлогын хүү бараг тэг дээр удаан байх нь иений carry trade-г хийх нөхцөл бүрдүүлэхгүй. Өөрөөр хэлбэл иений хүү бага байдаг нь иенээр зээл авч өөр улсад өндөр өгөөж бүхий валютанд байршуулах үндэслэл байхгүй болно. Дээр нь оны 1-р улиралд Японы санхүүгийн жил дуусдаг нь Японы компаниуд хилийн чанадад олсон ашгаа иен рүү хөрвүүлж баланс дээрээ тусгах нь иений эрэлтийг бүрдүүлдэг. Энэ бүхнийг үндэс болговол иен дахин долларын эсрэг 75 гэсэн түвшинг тестлэнэ.
2. Дэлхийн хямрал арилна.
o АНУ-н бодлогын хүү өсч эхлэх нь carry trade сэргэх үндэс болох ба иений ханш алгуур суларна. Магадгүй 85 ханшинд хүрч болно.
No comments:
Post a Comment