Friday, July 6, 2012

Хятад дэлхийг дахиад аварч чадах уу

Дэлхийн эдийн засаг хямрал руу улам бүр л явж буй нь өдөр ирэх тусам л тодорхой болж байна. Мөнгө хэвлэж эдийн засагт цутгаад асуудал шийдэхгүй нь бараг тодорхой боллоо...гэхдээ л төв банкуудын энэ бодлого цаг хожиж, шийдэл хайх боломжийг бидэнд олгож байна. 
     Төгс эм, эмчилгээ гэж байхгүй учраас нэг талдаа Германуудын айж буй инфляци гэж мангасыг мөнгөн далай хөсрүүлэх нь гарцаагүй. Гэтэл яагаад өндөр инфляцийн сураг Европ, Америк, Японд сонсогдохгүй, мэдрэгдэхгүй байна. Хариулт маш энгийн эдийн засагт мөнгө банкаар л дамжиж зээл болсноор эргэлтэнд ордог. Тэр мөнгийг эргэлтэнд оруулагч дундын зуучлагчид маань үүргээ биелүүлэхгүй байгаатай л холбоотой. Энэ ч олон үзүүлэлтээр батлагдаж байна. Хамгийн сүүлд өчигдөр Европын төв банк эдийн засагт нийлүүл гэж өгсөн урт хугацааны хөнгөлттэй зээлийг нь өөр дээр нь трилион трилионоор барьж буй арижааны банкуудад төлөх хүүгээ тэг болгож үзлээ. Гэхдээ энэ арга ч ажиллахгүй л болов уу ....2008 оны хямралд сүхдүүлсэн банкууд 1-рт өөрсдөө айдастай болсон 2-рт банкны эрх зүй зохицуулалт, хяналт бараг юу ч хийж болхооргүй түвшинд хүргээд байна. Банкуудад ганц орлого олох бүтээгдхүүн үлдсэн нь зээл ....... иймдээ ч Төв банкны бодлогийн хүүний түвшин бараг ТЭГ үед ч тэдний зээлийн хүү буурч өгөхгүй байгаа. Маш ойлгомжтой гаргалгаа, эндээс хийж болно мөнгө нэмэж хийх хэрэг байхгүй хангалттай байна...одоо зөвхөн үүнийг эргэлтэнд л оруулах үлдээд байна. Fed ч энэ учраас бүгд хүсээд буй QE3-г эхлүүлэхгүй байгаа....

      Энэ сарын сүүл ирэх сарын эхэнд хуралдах тэдний ээлжит хурлаар QE3 эхлэх болов уу гэж горьдож буй бол бараг магадлал тэг. Эхэлсэн ч миний хувьд одоо хувьцаа барьж буй хөрөнгө оруулагчдад өгөх зөвөлгөө дээш явах үед нь exit хий....тогтвортой өсөлт гарч чадахгүй. Европ тивийн хувьд тэдний асуудал шийдэгдэх болоогүй..... бараг Америк шиг иргэний дайнаар л United States of Europe шийдэгдэж магад гэхдээ энэ тохиолдолд дахиад д Хойд (Герман, Финланд ба Скандинавыхан) нөгөө тал Өмнөд эвсэл (Итали, Испани, Грек, Португал) байна. Эдийн засаг эрх мэдлийн дайнд мөн л Франц улс хайна хагална. Оллан тэргүүтэй шинэ Францууд ч үүнийг харуулж Өмнөд эвсэлд хүч хавсарснаар Германаар буулт хийлгэж ESM буюу Европын аврах сан асуудалтай улсуудын бондыг шууд худалдаж авах боломжтой болсон. Гэхдээ энэ мөн шийдэл биш сан маань ердөө 500 сая евротой гэтэл ганц Испани гэхэд триллион евроны өртэй. Магадгүй эцсийн одоо буй Европын газрын зурагт өөрчлөлт байхгүй гарц нь дахиад л мөнгө хэвлэхтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл аврах санг Европын төв банкны хязгааргүй мөнгө хэвлэх боломжтой уяж өгөх. 
    
     Бөөсны үлгэр шиг л дахиад мөнгө хэвлэх эсвэл байгаа мөнгө эргэлтэнд оруулахад шахах арга дээр л үлдэж байна. Энэ нөхцөлд банкууд гол үүрэг хүлээнэ гэхдээ хөгжингүй орны банкуудыг харвал бүтэхгүй тэд хөдөлж чадахгүйгээр уягдсан. Харин авралын гарц Хятад харагдаж байна. Тэдний давуу тал бол төр банкуудыг эзэмшдэг өөрөөр хэлбэл хүсвэл банкуудыг шахаж эдийн засагт хүссэн салбартаа дуртай мөнгө өгч болно. Ерөнхий бизнесийн үндсэн зарчмаас эдийн засгийн онол ч гажихгүй эрсдэл хийж байж эдийн засагт өсөлт гарна. Өөрөөр хэлбэл зээлээр дамжуулж тэр олон entrepreneur нөхдүүдийг санхүүжүүлж байж ирээдүйд улсыг авч явах компанийг төрүүлнэ. Мэдээж маш олон бүтэлгүй зээлдэгчид гарч ирнэ, энэ эрсдлийг төр үүрсэн нөхцөлд хямралаас гарах гарц зам гарч ирнэ. 
       Хятадын хувьд тэд 80 оны Хятад биш болсон дотоодын хэрэглээ дээр суурьлсан эдийн засгийн өсөлт ямар чухал болохыг хатуу ойлгосон тэд эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж, өсөлтийн хөдөлгүүр салбаруудыг сонгож дэмжих болсон. Энэ бодлого нь ч банкуудаар нь дамжиж хэрэгжиж амжилттай болсон нөхцөлд хямрал түүх болно.

Tuesday, February 28, 2012

Хавар хямралд цэг тавих уу...?

       Он гарснаас хойш хувьцааны индексүүд өсч 2008 оноос хойших хамгийн сайн түвшиндөө хүрээд байна. Dow Jones гэхэд анх удаа 2008 оны 5-р сард байсан түвшин болох 13 000 давж өчигдөр хаагдлаа....Nasdaq буюу технологийн компаниудын хувьцааны индекс 2000 оны дот ком хөөснөөс өмнөх түвшин болох 1300 нэгжид хүрч өслөө. Ганц Apple Inc  жишээг харвал одоо компанийн үнэлгээ 500 тэрбум доллар давсан нь дэлхийн 6 дахь компани, яг жилийн өмнө 300 гаран долларын өртөгтэй байсан нэгж хувьцаа нь 500 ам доллар хүрсэн нь бараг 60 гаруй хувийн өгөөж хөрөнгө оруулагчдад оруулаад байна. Зөвхөн компанийн баланс дээр гэхэд 80 гаруй тэрбум ам доллар бэлнээр байгаа нь Грекийг аврах хэмжээний хөрөнгө гэсэн үг.
       Тэгвэл асуулт одоо энэ өсөлт маань хэр бодитой, тогтвортой үргэлжлэх  үү? гэдэг дээр төвлөрч байна. Өмнөх буюу 2009 оны 3-р сараас 2010 оны 6-р сар хүртэл үргэлжилсэн хямралын дараахи хөрөнгийн зах зээлийн өсөлт нь зөвхөн Төв банкуудаас эдийн засгийг сэргээх дэмжих гэж нийлүүлсэн QE гэж нэршээд байгаа мөнгөний нийлүүлэлт дээр суурилж байсан нь ил болсон. Хятад улс хямралаас гарах зүтгүүр гэж үнэлэгдэж бүгд тэдний зүг харж  байсан нь талаар болж тэдний эдийн засгийн өсөлт нь дэлхий дээрхи хамгийн их буюу 2 их наяд ам долларын эдийн засгийг дэмжих багц дээр суурилж байсан нь одоо ил болоод байна. АНУ гэхэд мөн л бараг 1,5 их наяд ам доллар эдийн засагтаа цутгасан.
        Тэгэхээр одоо явж буй хөрөнгийн захын өсөлтийн ард ямар хүчин зүйл нуугдаж байгааг дараахи байдлаар томьёолж болж байна. Үүнд:
  1. 2009 онтой адил Төв банкууд эдийн засгийг дэмжиж, мөнгө хэвлэж байгаа нь хувьцааны зах зээл дээр өсөлт үүсгэж байна. Энэ ч үнэний талтай 2011 оны 11-р сарын сүүлээр Европын төв банк нийт 480 тэрбум еврогийн 3-н жилийн хугацаатай хөнгөлөлттэй барьцаа бүхий зээлийг хөрвөх чадварын дутагдалд орсон арилжааны банкууддаа нийлүүлсэн нь одоо явж буй хувьцааны зах зээлийн өсөлтийн эхийг тавьсан. Тооцоогоор DAX буюу Германы топ 50 компанийн хувьцааг багцалсан индекс бараг 20 гаруй хувь өсөөд байна. Мөн 2012 он гараад Японы засгийн газар 10  их наяд иен буюу 123 тэрбум ам доллар, Их Британи улс 50 тэрбум паунд нэмж эдийн засагтаа хийсэн бол Хятад улс инфляци үл хайхран арилжааны банкуудын заавал байх нөөцийн түвшинг 0,5 пунктээр буулгаж...зээл олголтыг дэмжиж байна. Хэрэв энэ үндэслэл баттай бол одоо хамгийн гол хүлээх хүлээлт нь Европын 2-р ээлжийн LTRO буюу өнөөдөр шийдэгдэх зээлийн нийлүүлэлт мөн АНУ-н он дамжин яригдаж буй QE3 болно.
2. АНУ болон Европын улсуудын эдийн засагт харагдаж буй эерэг өөрчлөлтүүд нь 2009 оноос хойш эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогын үр дүн хугацааны хоцрогдолтойгоор бодит эдийн засгийг өсгөж байан. Өөрөөр хэлбэл АНУ-н ажилгүйдлийн түвшин он гараад сүүлийн 4-н жилийн хамгийн доод түвшин болох 8,4 хувьд хүрсэн, инфляцийн түвшин ч бэлэн мөнгөний нийлүүлэлттэй холбоотойгоор хөөрөгдөлгүй ХНС-н хүлээлт болох 2 хувь дотор байгаа мөн сүүлийн 3-н сар дараалан аж үйлдвэрийн индексүүд өссөн мөн хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж байгаа нь Кейнсийн онол зөв болох..... хугацааны хоцрогдолтой ч эдийн засаг дахь төрийн оролцоо чухал болохыг харуулж...дэлхийн эдийн засаг аажмаар өөрийн гольдролдоо орно гэсэн үг.

         Дээрхээс дүгнэж үзвэл аль ч хувилбараар харсан эдийн засгийн өсөлтөнд эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд чухал өөрөөр хэлбэл 1-р ээлжинд явсан эдийн засгийг дэмжих багцын үр дүн энэ оны хагас жилээс гарч эдийн засаг хөлөө олж эхэлнэ, үгүй нөхцөлд 2012 онд эдийн засагт хийж буй 2-р ээлжийн дэмжих багц нь 1-р ээлжинд хөлөө олох гэж догонцож буй дэлхийн эдийн засгийг 2013 оны дунд үе гэхэд бүрэн хөл дээр нь зогсоох магадлал үүсээд байна.
         Гэхдээ энэ бүхэн тийм ч дардан замаар хүрчихгүй нь бас тодорхой байгаа. Дэлхийн эдийн засгийн өсөлтөнд одоогоор бодит 2 аюул заналхийлж байна.
      1. Мэдээж Грек болон Европын холбоо...
      2. Ирантай холбоотой үүсээд буй газрын тосны үнийн өсөлт
           Европын холбооны хувьд тэд Грекийн 2-р ээлжийн зээлжүүлэлтийг баталсан ч хувь хөрөнгө оруулагчдыг хүчээр алдагдал хүлээх нөхцөл үүсгэсэн гэдэг үндэслэлээр Стандарт пуурс Грекийн зээлжих эрхийг бараг дампуурсан түвшинд хүргэсэн. Энэ ч эхний үр дүнгээ авчирч Европын төв банкны зүгээс өнөөдөр явагдах хөнгөлөлттэй зээлийн барьцаанд Грекийн засгийн газрын бондыг авахгүй гэсэн мөн Германы дээд шүүх ч Бундестагаар баталсан Германы Грекийг аврах ажиллагаанд оролцох шийдвэрийг хууль бус гэж үзсэн. Олон улсын валютын сан ч Грекийн 2-р ээлжийн аврах ажиллагаанд оролцох өөрийн оролцоог зарлаагүй бараг 130 тэрбумын багцын 1\10-тэй тэнцэх хэмжээний эх үүсвэр гаргах байх гэж хүлээгдэж байна. Европын холбооны зүгээс хямралтай тэмцэх ажилд ОУВС-г татан оролцуулах хүсэлтээ удаа дараа зарласан ч АНУ, Их Британи татгалзаж, BRICS-н зүгээс илүү их эрх мэдлийг олон улсын валютын сан дээр тэдэнд олгосон нөхцөлд гэсэн шаардлага тавьж байна. Тэд бүүр зөвхөн хамтын гэрээний хүрээний улсуудын түвшид Дэлхийн банктай өрсөлдөх банк байгуулах тухай ч ярьж байгаа нь тэдний оролцоо их байхгүйг илтгэж байна. Одоо хямралын гарц дараахи байдлаар харагдаж байна.....хэрэв Грект хувьсгал гарчихгүй бол:
   - Грекийн засгийн газар амлалтандаа хүрч төсвийн хяналтаа хэрэгжүүлэх
   - Европын холбоо өнгөрсөн онд амалсан аврах сангийн хөрөнгө 3-р сард багтааж 750 тэрбум еврод хүргэх
   - ОУВС-г ятгаж тэдний хямралтай тэмцэх хөрөнгийг 380 тэрбум ам доллароос нэмэгдүүлж ярьж буй 600 тэрбумд хүргэх

2-р шатанд газрын тосны үнэ тогтвортой байх шаардлагатай. Ираны хямралтай холбоотойгоор сүүлийн 2 сард баррель нефтийн үнэ 6 хувь өсөөд байна. ХНС-н судалгаагаар газрын тосны үнэ 10 ам доллар өсөхөд АНУ-н өсөлт 0.2 хувь буурна гэж байгаа. Европын холбооны улсуудын хувьд ч Ираны засгийн газраас нефтийн экспортоо зогсоосон нь хүнд тусах нь ойлгомжтой. Иймд яг энэ үед улс төр болон эдийн засгийн тогтвортой байдал чухал байна даа. Нэмээд АНУ хүлээгдэж буй 600 тэрбум ам долларын 3-р ээлжийн эдийн засгийг дэмжих багцаа баталж, өнөөдөр Европын төв банк арилжааны банкууддаа 500 тэрбум еврог хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлсэн нөхцөлд хямралд цэг тавих боломж байна.







Saturday, February 11, 2012

Монголбанкны бодлогын хүүгийн нөлөөлөл


Саяхан твиттер-т нэг нөхөр бичсэн байна.....Монголбанкны бодлогын хүүгийн нөлөөлөл гэж алга....уг нь бусад улсын хувьд энэ нь эдийн засаг болон валютын ханшинд чухал нөлөөтэй шийдвэр байдаг гэж. Тэгээд бодлоо би өөрөө банкны системд бас цөөн жил ажилласан ч тэр үед сонсоогүй эсвэл тийм чухал нөлөөлөл бүхий шийдвэр байгаагүй тул дандаа чихний хажуугаар өнгөрөөсөн болж байна. Иймд энэ удаа хөнгөхөн, энэ талаар жаахан харлаа.
Эдийн засгийн түүх талаас нь харвал Төв банкнаас бодлогын хүү тогтоох нь мөнгөний бодлогын нэг чухал хэрэгсэл болж ирсэн. Ихэвчлэн инфляцийн түвшинтэй уялдуулж Төв банкны бодлогын хүүг өөрчлөх замаар эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдаж улмаар инфляцийг хянадаг, Стенфордын Их сургуулийн  Тейлорын загварыг улс орнууд ашигладаг байна. Манай практикт Монголбанк 2007 оны 7-р сараас эхлэн ашиглаж эхэлсэн ба Төв банкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэж зарласан байна.
Монголбанкны өөрийн эх үүсвэрээс харвал манайд доорхи загвар байдлаар ажилладаг бололтой. Үүнд:
Монголбанк нь бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх замаар арилжааны банкуудын хадгаламж болон зээлийн хүүгийн түвшинд нөлөөлж , улмаар нийт эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдаж инфляцийн түвшинд хязгаарлалт хийнэ.
 
 

          Цаасан дээрхи томьёолол бодит амьдрал дээр хэр ойр бууж байгааг зөвхөн 2011 оны жишээн дээр харахаар шийдлээ. 2011 онд Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу инфляцийн түвшин өсөж буйтай уялдуулан нийт 3-н удаа бодлогын хүүг өсгөсөн байна. 4-р сард бодлогын хүүг 0,5 хувиар өсгөж 11,5 хувь, 8-р сард дахин 0,25 хувиар өсгөж 11,75 хувь, 10-р сард нэмж 0,5 хувиар өсгөж  12,25 хувьд хүргэсэн байна. Бодлогын хүүний нөлөөллийг дараахи байдлаар үнэллээ:
-          - Бодлогын хүү болон инфляцийн түвшний хамаарлыг тогтоох, бодлогын хүүгийн өөрчлөлт банкуудын жигнэсэн дундаж хадгаламжийн хүү болон жигнэсэн дундаж зээлийн хүүний өөрчлөлтөнд хэрхэн нөлөөлж буйг тогтоох
-          - Бодлогын хүүгийн өсөлт нь төв банкны үнэт цаасны хэмжээ болон банкуудын хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх замаар иргэдийн гар дээр буй бэлэн мөнгийг банкны хадгаламж хэлбэрээр байршуулах сэдэлжүүлэлт болж буй эсэх, нөгөө талдаа банкуудын зээлийн хүүг өсгөж нийт эдийн засаг дахь зээлийн нийлүүлэлтийг багасгаж буй эсэхийг тогтоох болно.
Дээр дурьдагдсан тооцооллыг Монголбанкны 2011 оны 12-р сарын статистикийн бюллетень ашиглаж хийлээ.
           2011 оны сар бүрийн бодлогын хүү болон инфляцийн түвшин, хадгаламжийн хүү мөн зээлийн хүүний статистикийг ашиглаж тэдгээрийн өөр хоорондын хамаарлыг корреляцийн коефициент тооцож харвал:
Бодлогын хүү – инфляцийн түвшин = 0,07 буюу бараг хамааралгүй
Бодлогын хүү – хадгаламжийн хүүний түвшин = (-0,37) буюу сөрөг сул хамааралтай
Бодлогын хүү – зээлийн хүүний түвшин = (-0.59) буюу сөрөг хүчтэй хамааралтай
Инфляцийн түвшин – хадгаламжийн хүүний түвшин = 0,17 буюу эерэг сул хамааралтай
Инфляцийн түвшин- зээлийн хүүний түвшин = 0,37 буюу эерэг хамааралтай
         Эндээс дүгнэвэл, төв банкны бодлогын хүүний өөрчлөлт нь инфляцийн өөрчлөлттэй бараг хамааралгүй өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын зорилтот нөхцөл болох инфляцийн түвшинг хязгаарлах тал дээр үйлчилгээ байхгүй байгаа. Мөн онол ёсоор бол бодлогын хүүний түвшин нэмэгдэх нь банкуудыг зээлийн хүүгээ нэмэхэд хүргэх ёстой ч 2011 оны хувьд хамаарал сөрөг буюу бодлогын хүү өсч байхад зээлийн хүү буурч байжээ. Магадгүй энэ нь банкны системийн өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотой байж болно. Нөгөө талдаа хадгаламжийн хүү мөн бодлогын хүүг дагаж өсөх ёстой ч маш тогтвортой байж, хамаарал сөрөг гарсан нь банк нь итгэлцлийн байгууллага, магадгүй хадгаламжийн хүүг нэмэх нь ямар нэг асуудалтайн дохио гэж харилцагчид үзэхээс эмээж, мөн зээлийн хүү буурч байсан нь хадгаламжийн хүүг өсгөж ашгийн маржинг багасгахгүй гэсэн банкуудын бодлоготой холбоотой байж болно. Харин инфляцийн түвшин болон зээлийн хүү эерэг хамааралтай, инфляцийн түвшин болон хадгаламжийн хүү сулдуу эерэг хамааралтай байгаа нь хэдий богино хугацааны мөчлөг дээр тооцсон ч тооцоолол зөв тренд талдаа байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүү нь банкны хувьд зардал тул инфляцийг дагаж өсгөх нь банкуудад ашиггүй харин зээлийн хүүг ашгийн маржинг хадгалах үүднээс инфляцийг дагаж нэмэгдүүлэх сонирхол банкуудад байгааг үгүйсгэх аргагүй юм.
            Бодлогын хүү нэмэгдсэн тухайн тохиолдол бүрийг салгаж, өөрөөр хэлбэл хүү нэмснээс хойших саруудын дундаж хадгаламж болон зээлийн хүүний дунджийг хүү нэмэхээс өмнөх сартай харьцууллаа.

Бодлогын хүүний өөрчлөлт
Хадгаламжийн жигнэсэн дундаж хүүний өөрчлөлт
Зээлийн жигнэсэн дундаж хүүний өөрчлөлт
4-р сар
+0,005
-          0,003
+0,005
8-р сар
+0,0025
-          0,004
-0,009
10-р сар
+0,005
      +  0,001
-0,001

              Хадгаламжийн дундаж хүүний хувьд зөвхөн 10-р сараас хойш он дуустал 0,1 хувиар нэмэгдсэн байна. Энэ өсөлтийг бодлогын хүүний өөрчлөлттэй холбохоос илүү оны эцэст банкуудын актив хөрөнгө өсгөх уралдаантай холбосон нь үнэнд ойр байх. Зээлийн хүүний хувьд 4-р сард бодлогын хүүний өсөлттэй ижил түвшинд дундаж хүү өссөн нь магадгүй хаврын хаварт идэвхиждэг манай бизнес циклтэй холбож болно. Оны эцэст зээлийн дундаж хүү бодлогын хүү өсч байхад буурсан байна.
             Бодлогын хүүний өсөлт нь балансын дүнгээр арилжааны банкуудын зээл олголтыг бууруулж, төв банкны үнэт цаасны багцыг нэмэгдүүлэх ёстой. Тэгвэл дээрхи хоёр үзүүлэлт 2011 оны сар бүрд ямар байсныг харъя.
2011 онд бодлогын хүү 11 хувиас 1,25 суурь нэгжээр нэмэгдэж 12,25 хувь болох үед оны эхнээс сар бүр арилжааны банкуудын олгосон зээлийн хэмжээ бараг 2 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүүний өсөлт нь эдийн засагт нийлүүлэгдсэн зээлийн хэмжээг хязгаарлаж чадаагүй байна. Оны сүүл рүү банкуудын ТБҮЦ-д барих хэмжээ бага зэрэг нэмэгдсэн нь магадгүй window dressing  буюу төлбөрийн чадварыг нэмэгдүүлж харагдуулах сонирхолтой холбогдоно.
Дүгнэлт:
1.      Инфляцийг зорьж боловсруулагдаж буй мөнгөний бодлого буюу бодлогын хүүний өөрчлөлт нь 2011 оны хувьд бодит үйлчлэл үзүүлээгүй байна. (Урт хугацаанд илүү дата дээр тооцоолол хийсэн нөхцөлд өөр гарч магадгүйг үгүйсгэхгүй)
2.      Бодлогын хүү өссөн ч зээл олголт нэмэгдэж зээлийн хүү буурсан нь, зөвхөн бодлогын хүүгээр дамжуулж арилжааны банкуудын зээл олголтыг хязгаарлах нь үр дүнгүйг харуулж байна. Заавал байх нөөцийн хэм хэмжээг нэмэгдүүлэх замаар зээлийн өсөлтийг удирдаж буй урд хөршийн туршлагыг бодлогын хүүтэй уялдуулвал үр өгөөжтэй байж магадгүй.
3.      Төв банкны үнэт цаасны хүүгийн орлогыг татвар ноогдох орлогоос чөлөөлж өгсөн нөхцөлд банкуудын төв банкинд эх үүсвэрээ хадгалах сонирхлыг нэмэгдүүлж магадгүй.

Monday, January 23, 2012

Дэлхийн санхүүгийн зах зээл дээр гарч буй дулаарал цаашдаа үргэлжлэх үү эсвэл түр зуурынх уу..

             2012 он гарснаас хойш дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлийн индексүүд бүгд 2011 оны сүүлийн улирлын уналтаас гарч, хөрөнгө оруулагчдын эрсдэл авах хүсэл зориг нэмэгдсэн нь, 2011 оны эхний улиралд бүгд дэлхийн санхүүгийн хямрал дуусч, сайн цаг ирлээ хэмээн хувьцааны зах зээл дээр ралли гарч байсан үеийг санагдуулж байгаа ч олонхи зах зээл судлаачдын үзэж буйгаар тэр үеээс оролцогчдын тоо болон далайц нь аргагүй дутаж байна.
            Хамгийн анхаарал татахуйц өсөлт хөдөлгөөн euro/usd  хос дээр гарч байна. Оны эхний долоо хоногт еврогийн ханш долларын эсрэг нийт 15 сарын доод түвшин болох 1,2630-д хүрсэн ч АНУ-н эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, Хятадын эдийн засаг тийм ч хүнд цохилтонд орохгүй мөн Европын холбооны удирдлагууд амлалтандаа хүрч бүс нутаг болон валютын ханш аа хамгаална гэсэн оптимизм хөрөнгө оруулагчдын дунд давамгайлж уг ханшийг 1,30-с дээш гаргаад байна. Одоо хамгийн гол хүлээгдэж буй асуулт бол энэ эерэг өсөлт хөдөлгөөн зөвхөн бүтэн 2011 оны 3 улирлын турш чангарсан долларын ханшийн эсрэг түр зуурын коррекци уу? эсвэл үнэхээр дэлхийн эдийн засаг зөв замдаа орж байна уу? гэдэгт хариулт хэрэгтэй байна.
          Асуултын эхний хариу мэдээж Евро бүсийн өрийн хямралын цаашдын төлөв байдлаас хамаарна. Энэ сарын 25-29-нд Давосын эдийн засгийн чуулган мөн Европын удирдагчдын уулзалт төлөвлөгдөж байна. Давосын чуулганаас дэлхийн бусад хэсэг Европ-д хэрхэн тусалж чадах эсэх Европын удирдагчдын уулзалтаас тэд дотроо хэрхэн өрийн хямралтайгаа тэмцэж чадах эсэхийг дэлхий харах болно.
          Европын удирдагчдын хувьд шийдвэрлэх 2 гол асуудал байна. Үүнд:
1. Грекийн 3-р сард хугацаа нь дуусаж буй 14 тэрбум еврогийн өрийг хувь хөрөнгө оруулагчидтай тохиролцон сунгах. Хэдийгээр өнгөрсөн онд нийт нүүр үнийн 50 хувийг хувь хөрөнгө оруулагчидад алдагдал болгон хүлээлгэхээр тохирсон боловч, энэ удаа тохиролцооны үндэс нь шинэ бондод төлөх хүүгийн асуудал болж байна. Европын холбоо болон Грекийн зүгээс нийт өрийг ДНБ-ны 169 хувиас буулгаж 10-н жилийн хугацаанд 120 хувьд хүргэхийн тулд бондод төлөх купоныг 4 хувиас бага байлгах мөн хувь хөрөнгө оруулагчдын хүлээх алдагдлыг 70 хувьд хүргэх хэрэгтэй гэж үзэж байгаа нь Олон улсын санхүүгийн корпорацаар төлөөлүүлсэн хувь хөрөнгө оруулагчдын шаардлагатай тохирохгүй байна. S&P евро бүсийн олонхи голлох улсын зээлжих рейтингийг буулгасан, Fitch-н зүгээс хэрэв хувь хөрөнгө оруулагчид хүлээх алдагдал цаашид өсөх нь Грекийн зээлжих рейтингийг автоматаар technical default түвшинд аваачина гэж зарласан. S&P-н үнэлгээний дараа зах зээл дээр хэдийгээр тийм ч сөрөг нөлөө гараагүй гэж үзэж болох ч энэ нь зөвхөн Марио Драгхи тэргүүтэй Европын төв банкны зөв бодлогын үр дүн гэж үзэгсэд ч гарч байгаа. Энэ үед дахиад нэг рейтинг тогтоогч байгууллага нэмэж евро бүсэд цохилт хийсэн нөхцөлд байдал муу талруу эргэж болно. Драгхи тэргүүтэй төв банкныхан евро бүсийн банкуудад 500 тэрбум евротой тэнцэх хэмжээний 3-н жилийн хугацаатай, хөнгөлттэй барьцаа бүхий зээл олгосон маш үр дүнтэй алхам болж, банкны системийн хүрээнд хөрвөх чадварын эрсдлийг арилгаад байна. Иймд эерэг уур амьсгалыг хадгалахын тулд Грек 3-р сараас өмнө хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрэх нь чухал.
2. Европын удирдагчид анх амалсан хямралын эсрэг сангийн хөрөнгийг 1 их наяд еврод хүргэх амлалтаа биелүүлэх. Одоогийн байдлаар түр зуурын аврах сан буюу EFSF-д 250 тэрбум, тогтмол ажиллах аврах сан буюу ESM-н хөрөнгийг 500 тэрбумд хүргэнэ гэсэн тохиролцоо л байна. Герман зэрэг гол санд хөрөнгө оруулах улсууд 500 тэрбум-д оруулах өөрийн хувь хөрөнгө хийхэд бэлэн байгаа гэж удаа дараа мэдэгдэж байгаа ч сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжгүй гэж зарласан. Энэ ч магадгүй S&P-н цохилтын дараа нийт евро бүсэд ААА рейтинг бүхий 4-н улс үлдсэн эдгээр улсуудын оролцоо европын аврах сангийн 34 хувь болж байгаа нь сангийн өөрийх нь тогтвортой байдалд нөлөөлж цаашдаа ААА рейтинг бүхий улсууд оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгцээ гарч буй нь Германд дарамт болж байгаатай холбоотой. Тэгэхээр дээрхи дүр зургаас харахад аваргууд хамтраад мөнгө босгох нь хүндрэлтэй л харагдаж байна.

        Дэлхийн бусад улсуудаас Европыг аврах ажиллагаанд тийм ч олон улс оролцохгүй харагдаж байна. Олон улсын валютын сан нь нийт 385 тэрбум ам долларын хямралтай тэнцэх сантай, уг сангаа хатагтай Лагарде 1 их наяд хүргэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч АНУ зэрэг гол хөрөнгө оруулагчид нь эсрэг санал өгөөд байна. Ялангуяа энэ сангаас 600 тэрбум ам долларыг Евро бүсэд зарцуулна гэсэн нь бараг аллерги хөдөлгөсөн. Хэдийгээр Евро бүсийн удирдагчид өнгөрсөн онд Төв банкуудаасаа дайчлан 200 тэрбум евро гаргаж олон улсын валютын сангаар дамжуулан олгох шийд гаргасан ч жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх тэдний санаа бусад улсуудад таалагдаагүй. Тэгээд ч Их Британи treaty-д нэгдээгүй нь тэдний  оролцоо болох 50 тэрбум евро-г хэн өмнөөс нь гаргах нь тодорхойгүй байгаа нь бүүр ч ташуур өгч байна.

     Энэ бүгдээс дүгнэхэд евро бүсийн суурь хэврэг хэвээр л байна. Оптимизм зөвхөн АНУ болон Хятадын түр сэргэлт дээр сууж байна. Харин АНУ-н эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг харвал байдал бас тийм ч муу харагдахгүй байгаа ч тогтвортой сайн биш байгаа нь бас асуудал. Энэ долоо хоногт АНУ-н ХНС хүүгийн бодлого зарлана, мөн 4-р улирлын АНУ-н ДНБ зарлагдана. ДНБ өсөж гарах хүлээлт байгаа ч жижгэлэнгийн худалдаа тийм ч сайн 12-р сард өсөөгүй нь бас хүлээлт үүсгэж байгаа. Мөнгөний бодлогын хувьд суурь хүү 0,25 дээр гарах боловч анх удаа Fed governer-д хүүгийн талаар таамаглал дэвшүүлэх нь зах зээлд оролцогчдын хувьд цаашдын Төв банкны мөнгөний бодлого ямар байх нуу гэдгийг баримжаалах үндэс болно. Хүү өсгөх талаар нэг ч дурьдагдахгүй бол мөнгөний тэлэх бодлого явна бараг QE3  ч хүлээгдэж болно эсрэг нөхцөлд доллар чангарна.





Thursday, January 12, 2012

Strait of Hormuz буюу хямралын гарц

..........дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ баррел нь 200 ам долларт хүрвэл юү болох вэ? 1973 оны Араб-Израйлын дайны үед нефтийн үнэ баррель тутамдаа 3 дахин нэмэгдэж АНУ аргагүй эрхэнд талоны системд орж байсан давтагдах уу......эсвэл дэлхийг хамарсан хямралд цэг тавьж эрчим хүчний шинэ гарц гарч ирэхэд хүргэх үү?.... зарим судлаачид одоо үргэлжилж буй хямралын гарц нь нүүрс газрын тосноос ондоо бас цөмийн энерги шиг хортой аюултай биш тогтвортой эрчим хүчний эх үүсвэр гэж дүгнэж байгаа. Гэхдээ л энэ бүх шийд гарч ирэх нөхцөл нь заавал цэрэг зэвсгийн мөргөлдөөн, дайн гэж үү?
         Хормузын хоолойн эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал дээрхи бүхний талаар дахин бодоход хүргэж байна. Газарзүйн байршлын хувьд Персийн булан болон Арабын тэнгисийг холбосон 54 км өргөн энэ жижиг хоолой яагаад ингэж стратегийн ач холбогдол бүхий цэг болсон бэ? .......Хариулт маш энгийн энэ жижиг хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 1\5 , газрын тосны далайн тээврийн 35 хувь дамжин өнгөрдөгт л байна. Тооцоо ч энгийн дэлхий өөрөө хамгийн сүүлийн тоогоор хоногт 87 сая баррель газрын тос хэрэглэдэг гэтэл энэ жижиг хоолойгоор хоногт 17 сая баррель буюу нийт хоногийн хэрэглээний бараг 20 орчим хувь гарч байдаг. Газрын тосны нийлүүлэлт 20 хувиар буурах нь, газрын тосны үнийг хэр өсгөх бол? Хамгийн хялбараар нь шууд хамааралтай гэж үзвэл одоо байгаа 100 ам доллар маань 120 ам доллар болж өсөх нь гарцаагүй. Зарим нэг улсын хувьд бүүр ч илүү чанга тусна ....жишээ нь: Япон улс гэхэд энэ бүс нутгаас нийт газрын тосны хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг. Тэр нь байхгүй болвол Япон яах бол?
                 Үндсэн стратегийн ач холбогдол нь газрын тосны тээвэрлэлт дайрч гардагт бол туслах бас нэг нөхцөл нь энэ хоолойн зүүн эрэг талыг АНУ болон Барууны орнуудын заналт дайсан болоод буй Иран улс хянаж байдагт оршиж байна. АНУ-н нэг номерийн эрх ашиг бол энэ хоолойгоор дамжин гарах газрын тосны урсгалыг хэвийн байлгах бол Иран улс энэ урсгалыг хаах замаар тэдний газрын тосны экспортод тависан хоригийг цуцлуулах болж байна. Иран нь өөрөө OPEC-н гишүүн нийт газрын тосны нөөц нь дэлхийд 4-т ордог улс, ДНБ-ны 20 хувь, нийт экспортын 80 хувь, Засгийн газрын орлогын 70 хувь нь зөвхөн газрын тосны орлогоор бүрддэг гэвэл, Иран улсын хувьд ч Хормузын хоолойг хаах нь эдийн засгийн утгаараа амиа хорлохтой адилхан гэхдээ нэгэнт экспортнь хаагдчих юм бол үр дүн нь ялгаагүй учир тэд өөрөө хохирсон ч хамаагүй барууны нөхдүүдийг адилхан хүндрэлд оруулах жихад хийх хүсэл төрөх нь гарцаагүй. Нөгөө талдаа АНУ ч энэ бүс нутгаас нийт газрын тосны хэрэглээний 9 хувиа хангадаг. Тэд Персийн булангийн дайнаас хойш энэ бүс нутгаас хамаарах нефтийн хэрэглээгээ багасгаж байгаа. Гэхдээ л энэ улс жилд 19,4 тэрбум баррель нефть хэрэглэдэг гэвэл 9 хувь бас ч жижиг тоо биш. Ийм ч учраас АНУ-н 5-р усан флот Бахрейн улсад байршиж Хормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалж байна.
            Иран болон Иракийн хооронд үргэлжилсэн 1980-1988 оны дайн үед газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 25 хувь өсөж, Хормузын булангаар дамжих газрын тосны зөөвөрлөлт, Ираны далайд тавьсан мины аюулд өртөж эхэлсэн. Энэ ч 1988 онд АНУ болон Иран хооронд далайн мөргөлдөөнд хүргэсэн, АНУ далайн цэргийн түүхэн дэхь далайц, ач холбогдлоороо 5-т орхуйц үйл явдал болж байжээ. Үүнээс хойш бараг жижиг мөргөлдөөн тасраагүй ч өнөөдрийн түвшинд хүрэх хэмжээний аюул үүсээгүй байсан. Иран улс энэ оны 1-р сарын 27 -нд Персийн буланд далайн цэргийн томоохон сургууль зарлаж, Хормузын хоолойг хаах заналхийлэл нь хэр бодитой, биелэхүйц гэдгээ баталж харуулах гэж байгаа нь олон улсын санхүүгийн зах зээл дээр айдас бүрдүүлж сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ 4 хувь өсөөд байна. АНУ  болон барууны ертөнц ч маш хурцаар Ираны заналхийлэлд хариу өгсөн ба Хормузын хоолойг хаах нь дайн зарлахтай адил зүйл гэж мэдэгдээд байна.
             Цэргийн судлаачид аль хэдийн 2 улсын энэ бүсэд байгаа далайн цэргийн хүчин чадлыг харьцуулаад эхэлсэн ба Иран улс нь Хормузын хоолойг биет байдлаар хаах хэмжээний усан цэргийн хүчин чадал байхгүй ч минжүүлэх, пуужин харвах, хорлон сүйтгэх дайралт хийх хэмжээний хүчин чадалтай гэж дүгнээд байгаа. Вест пойнтийн цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол Ираны далайн цэргийн хамгийн том аюул нь тэдний мэдэлд буй 23 ширхэг усанд шумбагч онгоцууд гэж үзэж байна. Тэдний төсөөллөөр бол мөргөлдөөн гарсан нөхцөлд ямар ч хувилбараар АНУ-н 5-р флот ялах нь гарцаагүй ба хамгийн сайн хувилбараар бол хэд хоногт, муудаа л 5-н долоо хоногийн хугацаанд Хормузын хоолойг буцааж нээж чадах юм байна. Иран улс ч үнэхээр мөргөлдөөн зайлшгүй болсон цагт ялахгүй ч хамаг хүчээ энд хаях тул хэд хоногоор ч асуудал хязгаарлагдахгүй нилээн сунжирсан дайн болох нь гарцаагүй байх аа.
           Бидэнд бол дайны хор хөнөл нь хол ч эдийн засгийн нөлөөлөл нь бол хүрнэ. Хэрэв үнэхээр Хормузын хоолойд мөргөлдөөн Иран болон АНУ тэргүүтэй барууны эвслийн хүчний хооронд өрнөсөн нөхцөлд дэлхийн хэмжээнд санхүүгийн хямрал ирэх нь гарцаагүй болно. Битгий л дайн байлдаанаар хямралаас гарах арга гарцаа хайгаасай гээд залбирах л үлдэж байна даа.....


Thursday, January 5, 2012

Төв банкны ажилтны ёс зүй ер нь ямар байх ёстой вэ?

          Швейцарийн төв банкны ерөнхийлөгч Ф.Хилдебандтай холбоотой үүсээд буй маргаан нь доорхи сэдвийг сөхөх сонирхол татлаа. Хилдебандын эхнэр өнгөрсөн оны 8-р сард өөрөөр хэлбэл Швейцарийн Төв банкны франкийн ханшийг сулруулах зорилгоор хийсэн интервенцээс 7 хоногийн өмнө, еврогийн эсрэг франкийн ханш дээр кап тогтоохоос 3 долоо хоногийн өмнө Швейцарийн Сарацин хувийн банкаар дамжуулж 400 000 франк зарж ам доллар худалдаж авсан нь гол асуудлын эх үндэс болоод байна. Энгийн үгээр тайлбарлавал, нөхөр нь Төв банк нь дээр эдийн засгийг нь алж буй франкийн ханшийг хэрхэн сулруулах вэ гэж толгой гашилж байх үед эхнэр нь оны эхнээс ам долларын эсрэг бараг 40 хувь чангарсан франк зарж ам доллар худалдаж авснаар энэ гүйлгэнээс дангаар нь 75 000 франкийн ашиг олсон нь үнэхээр өмнө нь хедж санд ажиллаж байсан бүсгүйн мэдрэмж үү? эсвэл нөхрөөсөө авсан insider information буюу төв банкны алхмыг урьдчилж харж хийсэн арилжаа уу гэдэг нь асуудал болоод байна.
           Хилдебанд ч өөрөө маш ёс зүйтэй алхам хийж дөнгөж маргааш нь дээрхи гүйлгээний талаар Швейцарийн төв банкны зохих газарт нь мэдэгдэж, арилжаанаас олсон 75 000 франкийг буяны санд хандивласан байна. Гэвч өнгөрсөн оны сүүлээр  Сарацин банкны ажилтан энэ мэдээллийг сөрөг хүчний улс төрчдөд гаргаж өгснөөр одоо түүний албан тушаал асуудалд ороод байна. Швейцарийн төв банкны дотоод аудитын газраас шалгалт хийж уг гүйлгээ хийсэн мөнгөн дүн нь хосын 2010 онд үл хөдлөх хөрөнгө зарж олсон дүн, мөн төв банкны зохих журмын дагуу буюу 6-н сарын өмнө бүртгүүлж freeze буюу анхны валютаар хадгалсан нь тогтоогдсон. Дээр нь эхнэр Каша нь Уран зургийн галерей ажлуулж ихэнх гүйлгээ нь ам доллароор хийгддэг ч бас нотлогдсон. Өөрөөр хэлбэл үнэхээр санаандгүй хийсэн гүйлгээ байж болно л гэсэн үг. Гэхдээ энэ түүхээс юу харагдаж байна гэхээр Төв банкны ажилтан, удирдлага, ямар  өндөр мэргэжлийн ёс зүйг дагаж ажиллах ёстой.......өчүүхэн жижиг санаандгүй буруу алхам ч ирээдүйд ямар асуудал үүсгэж болохыг харуулж байна.
            Харин энэ асуудал манай Төв банкны хувьд ямар байдаг юм бол? ...........Төгрөгийн ханш хэт сулрах болон чангарах үед Монголбанкнаас интервенц хийдэг гэдэг. Миний мэдэх дүр зургаар бол ихэвчлэн долоо хоногийн баасан гаригт ганц хоёр томоохон банкаар дамжуулж ам долларын интервенц хийдэг. Энэ шийдвэрийг хэн гаргадаг, ханшийг нь яаж тогтоодог хэрхэн нууцалдаг талаар ямар нэг мэдээлэл байхгүй......мэдээж аль ч нөхцөлд Монголбанк алдагдал хүлээнэ тэгвэл ашиг нь хаана ордог нь сонин? Зах зээлд оролцогчдод жигд хүрдэг гэвэл гомдолгүй харин хэн нэгэн томоохон ашиг олдог бол insider trading болно.

Monday, January 2, 2012

2012 онд Дэлхийн гол улсуудын эдийн засгийн төлөв байдал ямар байх мөн хэрхэн энэ төлөв байдал тэдгээрийн валютын ханшинд нөлөөлөх тухай


АНУ
Онцлох шинж тэмдгүүд :
-          Сүүлийн 6-н сарын эдийн засгийн төлөв байдлын хүрээнд дүгнэхэд, АНУ-н эдийн засагт хямрал ажиглагдахгүй байгаа ч эдийн засгийн өсөлт нь хүлээлтээс бага байна.
-          Хэдийгээр triple A буюу топ зээлжих эрхээ алдсан ч АНУ-н эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл хэвээр байна. Энэ нь сүүлийн үеийн TIC flow буюу АНУ-н бондод оруулж буй хөрөнгийн нэмэх урсгалаар батлагдсан. Мөн 2011 онд АНУ-н засгийн газрын бонд нь 1997 оноос хойших хугацаанд анх удаа алтанд хөрөнгө оруулснаас өгөөжтэй гарсан.
-          2012 он бол АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн жил. Уламжлалт арилжааны түүхийг сөхвөл, сонгуулийн жилд АНУ-н хувьцааны индексүүд болон ам доллар чангардаг.
-          Ам долларын индекс буюу нийт 16 бусад валютын ханшийн эсрэг хэрхэн ам доллар өөрчлөгдөнийг шинждэг үзүүлэлт энэ онд 80 хүрч хаагдсан. Гэхдээ 2009 онд энэ үзүүлэлт 89 хүрч байсан нь цаашид ч өсөх магадлал байгааг харуулж байна.
-          АНУ-н Холбооны Нөөцийн Систем өөрийн бодлогын хүүг 2013 оны дунд хүртэл хугацаанд түүхэн доод түвшинд барихаар амласан ч бусад голлох улсуудын адил нэмж цаасан мөнгө хэвлэж эдийн засагтаа хийгээгүй нь ам долларын үнэ цэнийг өсгөж байна.
2012 оны төлөв байдал:
Үндсэн 2 хувилбар санал болгож байна. Үүнд:
1.      Евро бүсийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор АНУ-н эдийн засаг хямралд орно. Энэ хувилбар ямар байдлаар эдийн засагт нөлөөлөх вэ?
o   Хөрөнгө оруулагчдын итгэл улам алдарч, хөрөнгө оруулах эрмэлзэл буурна – хувьцааны зах зээл дээр уналт ирнэ (Америк компаниудын үнэ цэнэ өсөх магадлалтай, оронд нь Америкт бүртгэлтэй бусад улсуудын компани үнэ цэнэ буурах магадлалтай) – ам доллар болон АНУ-н засгийн газрын өрийн бичгийн эрэлт нэмэгдэнэ – дээрхи нь АНУ-н дотоод инфляцийн түвшинг бууруулах боловч, АНУ-н экспортын барааны өрсөлдөх чадварыг багасгана – хөрөнгө оруулагчдын итгэл буурснаар, компаниуд зардлаа багасгаж цомхотгол хийж эхлэх нь ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлнэ- энэ бүхний эцэст ажилгүйдлийн түвшин өсөх нь АНУ-н ХНС-г QE3-г эхлүүлж эдийн засгийг дэмжихээс өөр аргагүй болгоно.

2.      АНУ-н эдийн засаг алгуур өсөж, хямралд өртөхгүй.
o   Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт хийх үндэс бүрдэнэ- Америк компаниудын үнэ цэнэ өснө – энэ эргээд ам долларын эрэлтийг нэмэгдүүлж ханшийг чангаруулна.

Европын холбоо
Онцлох шинж тэмдэгүүд :
-          Өрийн хямралд цэг тавих шийдэл хараахан олдоогүй л байгаа. Гишүүн улсууд төсвийн хатуу бодлого барьж буй нь эдийн засгийн өсөлтийг алж, бараг хямралд оруулаад байна.
-          IMF-р дамжуулж олгох 200 тэрбум еврогийн зээл нь нийт өрийн хямралд хангалттай хаалт саад болж чадахгүй.
-          ECB буюу Европын төв банк банкны системдээ нийт 36 сарын хугацаатай, хөнгөлөлттэй барьцаа бүхий зээл олгож эхэлсэн нь банкны систем дэхь хөрвөх чадварын дутагдлыг арилгасан. Гэвч энэ зээл нь эргээд эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа нь бүсийн банкууд Европын төв банкин дээр барьж буй рекорд хэмжээтэй хадгаламжаас ил байгаа.
-          ESM буюу цаашид тогтвортой ажиллах аврах сангийн хөрөнгийг 500 тэрбум еврод хүргэх шийдвэр гаргасан ч хэрхэн энэ дүнд хүргэх нь тодорхойгүй байна. Уламжлалт сангийн бондоор дамжуулж хөрөнгө босгох нь тодорхой ч Франц зэрэг холбооны суурь багана болсон улсуудын зээлжих эрх буурах эрсдэл байгаа нь сангийн хөрөнгө татах энэ хувилбарыг үр дүн багатай болгох үндэстэй.
-          Итали улсын эдийн засгийн төлөв байдал анхаарлын төвд байна. Монтигийн засгийн газар, төсвийн алдагдалтайгаа хэрхэн тэмцэх нь шууд үнэлгээ болно. Италийн бондын хүү 2010 онд 10-н жилийн хугацаатай нь 4,8 хувь байсан бол өнгөрсөн онд 7% гарч, 1,2 тэрбум еврогийн өр бүхий улсын хувьд гамшиг авчраад байна.
2012 оны төлөв байдал:
Үндсэн 3 хувилбар санал болгож байна. Үүнд:
1.      Европын холбоо өрийн хямралд цэг тавих хувилбарт хүрнэ.
o   Хамтарсан зээлжилт буюу евробонд,  Европын аврах сангийн хөрөнгийг анх яригдсан 1,2 тэрбум еврод хүргэх эсвэл Европын төв банкны оролцоог нэмэгдүүлэх хувилбар л дээрхи шийдэлд хүргэнэ. Энэ нөхцөлд еврогийн ханш буцаж ойх ба эхний ээлжинд 1,346-с дээш гарч, 1,426 ханш руу тэмүүлнэ. Бүх хөрөнгийн биржүүд дээр өсөлт гарна.
2.      Түр зур гал унтрах замаар үргэлжлэн явна.
o   Европын төв банкны оролцоо долоо хоногийн 21 тэрбум еврогоор хязгаарлагдаж, Европын аврах санг 500 тэрбумд дөнгөж хүргэх нь дээрхи нөхцөл байдалд хамаарна. Мөн Европын төв банк хүүгээ бууруулах ч орно. Энэ нөхцөлд еврогийн ханш эхлээд 1,287-г тестлэх ба цаашдаа 1,20 руу унах боломжтой.
3.      Европын холбоо задарна.
o   Нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй нөхцөлд холбоо задарна- Итали холбооноос гарсан нөхцөлд энэ нөхцөл үүснэ- North European union буюу Умард Европын холбоо үүсэх магадлалтай- Энэ нөхцөлд холбооны албан ёсны хэл нь герман хэл байх болов уу. Еврогийн ханш эхлээд унаж анх хаана байсан түвшин болох 0,8 хүрнэ тэгээд шинэ холбоо байгуулагдсанаар шинэ еврогийн ханш 1,6-с дээш гарах үндэстэй.

Япон улс
Онцлох шинж тэмдэгүүд :
-          Бараг сүүлийн 30 жил эдийн засгийн өсөлт нь тэг дээр байгаа. Өнгөрсөн онд болсон байгалийн гамшигт үзэгдлүүд үүн дээр ташуур өгч гадна зах зээл дээр байршуулсан хөрөнгөнөөс гамшгийн дараахи бүтээн байгуулалтанд зарцуулагдсан нь иений ханшийг Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн чанга түвшин болох  ам долларын эсрэг 75 хүргэсэн.
-          Японы засгийн газар болон төв банкны зүгээс өнгөрсөн онд 3-нтаа чангарч буй иений ханшийн эсрэг интервенц хийсэн ч үр дүн багатай байгаа.  Ам долларын эсрэг иены ханшийг 75-с буулгахгүй байгаа нь албан бус долларт иенийг уясан түвшин болж байна. Сүүлийн 3-н сард иений ханш 76-78 иен ам долларын эсрэг хүрээнд байсан нь зах зээлд оролцогчдыг Японы төв банк, засгийн газар олон нийтэд зарлахгүйгээр бага хэмжээгээр интервенцийг Японы бус зах зээл дээр хийж байна гэсэн хардлага төрүүлж байна.
-          Хэдийн Засгийн газрын өр нь ДНБ-с 2 дахин давсан ч энэ улсын хүн амын хэмнэх зуршил нь элдэв хямрал, тодорхойгүй байдал үүсэх тутам иений ханшийг чангаруулж нөөцийн валют болгож өгдөг. Энэ нь ч экспорт дээр суурилсан энэ улсын эдийн засагт цохилт болж өгч байна.
-          2011 оны сүүлээр Хятад болон Япон улсын хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоонд ам долларыг бус тус тусын валютыг шууд хэрэглэх хэлэлцээ хийсэн. Энэ нь эргээд иений эрэлтийг бүрдүүлэх нь гарцаагүй юм.

2012 оны төлөв байдал:
Үндсэн 2 хувилбар санал болгож байна. Үүнд:
1.      Дэлхийн хямрал даамжирна.
o   АНУ-н бодлогын хүү бараг тэг дээр удаан байх нь иений carry trade-г хийх нөхцөл бүрдүүлэхгүй. Өөрөөр хэлбэл иений хүү бага байдаг нь иенээр зээл авч өөр улсад өндөр өгөөж бүхий валютанд байршуулах үндэслэл байхгүй болно. Дээр нь оны 1-р улиралд Японы санхүүгийн жил дуусдаг нь Японы компаниуд хилийн чанадад олсон ашгаа иен рүү хөрвүүлж баланс дээрээ тусгах нь иений эрэлтийг бүрдүүлдэг. Энэ бүхнийг үндэс болговол иен дахин долларын эсрэг 75 гэсэн түвшинг тестлэнэ.
2.      Дэлхийн хямрал арилна.
o   АНУ-н бодлогын хүү өсч эхлэх нь carry trade сэргэх үндэс болох ба иений ханш алгуур суларна. Магадгүй 85 ханшинд хүрч болно.