Европын сангийн сайд нарын уулзалт мөн Европын лидерүүдийн мэдэгдлийн хүрээнд еврогийн ханш сүүлийн 3-н арилжааны өдөр 1,3650-1,3850 хооронд өдрийн дээш, доош 200 пипсийн хэлбэлзэлтэй байлаа. Сүүлийн 3-н сарыг оруулахгүй тооцвол энэ хөдөлгөөн нь еврогийн ханшны стандарт тархалтаас өндөр хазайлт ба эдийн засгийн суурь үзүүлэлтээс илүү улс төрчдийн амнаас унаж буй үгс хүчтэй нөлөөлж еврогийн ханшийг ам долларын эсрэг hypersensitive төлөвт оруулж байна.
Сүүлийн 3-н долоо хоногт зах зээл дээр үргэлжилж буй оптимизм, энэ долоо хоногт “Европын өрийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй, 23-ны уулзалтаар ямар нэг гайхамшиг хүлээх хэрэггүй” гэсэн Меркелийн ажлын албаны мэдэгдлээс хойш тренд эргэсэн. Мэдэгдлээс хойш еврогийн ханш ам долларын эсрэг 1,3910-с 1,3730 хүртэл нийт 180 пипс суларсан.
Зах зээлд оролцогчид Европын удирдагчид улс төрийн зөрүүгээ түр орхиж эдийн засгийн асуудлаа шийднэ гэсэн хүлээлт өндөр байгаа нь дараагийн мэдээ нь дээрхи үйл хөдлөлөөс тод харагдсан. Блуумберг мэдээлэхдээ “ Европын холбооны тогтвортой байдлын сангийн хөрөнгийг өрийн асуудал бүхий улсуудын бондын эхний алдагдал болох 25-30 хувьд баталгаа гаргана” гэж мэдээлсэн нь одоо буй сангийн хөрөнгө 440 тэрбум еврог 1,2 их наяд евро хүртэл леверадж хийх боломж бүрдүүлнэ гэдэг оптимизм бүрдүүлж еврогийн ханш ам долларын эсрэг 1,3850 рүү эргэж чангарсан.
Гэвч дахиад л улс төрчид энэ удаа Европын холбооны 2 гол улс болох Герман болон Францын бодлогын зөрөө нь гал дээр хүйтэй ус хийсэн. Францын талын мэдэгдснээр Франц улс нь Европын санхүүгийн тогтвортой байдлын санд банкны лиценз өгөх, Европын төв банкнаас шууд санхүүжилт авах боломж бүрдүүлэх санал нь Германы талын уг санг зөвхөн бондын баталгаа хэлбэрээр ашиглах сонирхолтой зөрчилдөж буйг зарласан. Энэ мэдэгдэл нь еврогийн ханшийг долларын эсрэг 1,3650 хүртэл живүүлсэн. Германы тал сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх тал дээр маш болгоомжтой хандаж байгаа. Учир нь Зүүн Германийн өрийг Баруун Германы татвар төлөгчдийн нуруу нь дээр шийдсэн ба сүүлийн төлбөр 16 тэрбум еврог өнгөрсөн жил л хурааж дуссан. Мөн нийт Германчуудын 75 хувь нь Германийн санд оруулсан оролцоо 150 тэрбум еврог, цаашид нэмэгдүүлэх сонирхолгүй байна гэсэн санал асуулга гарсан зэрэг нь Меркелийн блокийн рейтингийг 34 хувь буюу сөрөг хүчин Социал Демократуудтай нэг түвшин хүртэл буулгаад байна.
Энэ мэдээ нь еврогийн сулралтай хамт хөрөнгийн зах зээл дээр дахин өргөн уналтыг дагуулсан нь олон улсуудын лидерүүдээс Герман болон Францад үзүүлэх шахалтыг нэмэгдүүлсэн. Меркелийн эдийн засгийн зөвлөхийн үзэж буйгаар Европын холбооны уналт нь алтернатив эрчим хүчний салбарт хүчтэй цохилт болно энгэснээр дэлхий дахины нүүрснээс хамаарах хамаарлыг нэмэгдүүлж, нүүрс, газрын тосны үнийн өсөлт дагуулна гэсэн бол, Британи томоохон сүлжээ дэлгүүрийн эзэн, Европын холбоонд гинжин урвал үүсгэхгүй замаар нэг улсын гарах механизмийн шийдлийг олсон эдийн засагчид 250 сая паундын шагнал амлаад байна.
Магадгүй дээрхи шахалт дарамтын нөлөөгөөр дахин нэг төрлийн мэдээлэл зах зээл дээр тархаж байгаа нь еврогийн ханшийг өчигдөрийн Америкийн цаг дээр эргэж 1,38 руу гаргасан. Мэдээллийн дагуу Европын улсууд, ялангуяа Герман, Франц европын аврах санг томоохон дүнгээр нэмэгдүүлэх тал дээр тохирлоо өөрөөр хэлбэл нийт европын холбооны улсуудын ДНБ-ны 10 хувьтай тэнцэх хэмжээ буюу 1,5 их наяд долларын сан байгуулна гэсэн байна. Төлөвлөгөөний задаргааг харахад 1,5 их наяд доллар буюу 940 тэрбум евро нь одоо байгаа 440 тэрбум еврогийн Европын Санхүүгийн Тогтвортой Байдлын Сангийн (EFSF) хөрөнгө мөн Европын Тогтвортой байдлын (ESM) санг 2013 он хүртэл үе шаттайгаар 500 тэрбум еврод хүргэж нийт дүнг бүрдүүлнэ гэж заасан байна.
Дээрхи мэдэгдэл еврогийн ханшийг 1 хувиар өсгөсөн ч нийт сүүлийн 500 тэрбум яг одоо бэлэн биш, 440 тэрбум евро цуглуулах гэж бүтэн 3 сар сунжирсан мөн томоохон мэдэгдлийн өмнө зах зээлд оролцогчид еврогийн лонг позицуудаа хаана гэж тооцвол өнөөдөр евро суларч хаагдах магадлалтай байна.
Нөгөө талдаа ам долларын хувьд эдийн засгийн мэдээнүүд бодлогын шийд гаргахад зөрүүтэй гарлаа. PPI буюу нийлүүлэлтийн үнийн өсөлт жилийн хувьд 6,9 хувь гарсан нь хүлээгдэж байсан 6,4 хувиас өссөн ч нөгөө талдаа CPI буюу хэрэглээний үнийн өсөлт жилийн хувьд 3,8 хувь гарч тогтвортой байгаа нь инфляци богино хугацаанд тогтвортой байж Бернанкег QE3-г эхлүүлэх боломжтойг харуулж байна.
Гэвч TIC буюу АНУ-н засгийн газрын бондын нийт цэвэр өсөлт 55 тэрбум гарсан нь хүлээгдэж байсан 9 тэрбумаас хэд дахин илүү үр дүн ба АНУ-г гурван А рейтингээ алдснаас хойш долларт итгэх итгэл буурна гэж хүлээж байсныг няцаалаа. Мөн шинэ барилга эхлэлт өнгөрсөн сартай харьцуулахад 15 хувь өсөлттэй, 9-р сарын ажилгүйдлын тоо хүлээлт дээр гарсан зэрэг нь АНУ-н эдийн засгийг удаан ч гэсэн зөв чиглэлд явж буй илтгэлээ. Энэ бүхэн нь холбооны нөөцийн системийг сүүлийн мөнгөний бодлогын хүчтэй хэрэгслээ дахин нөөцлөх шийд гаргах талд нөлөөлөх нь гарцаагүй юм.
Хамгийн сүүлд 75 тэрбум паундаар эдийн засгаа дэмжсэн Британи инфляцийн түвшин энэ оны хамгийн өндөр түвшин буюу 5,4 хувьд хүрсэн, мөн ажилгүйдэл нь сүүлийн 15 жилийн хамгийн өндөрт хүрээд байгаа нь мөнгөний тэлэх бодлого тэр бүр ийм үед үр дүнгээ өгөхгүйг харуулж Бернанкег тормозлуулах сигнал болно.
Medeend bayrlalaa!
ReplyDelete