Еврогийн ханш өнгөрсөн арилжааны долоо хоногт сүүлийн 1 сарын хугацааны хамгийн доод ханш болох 1,3460 хүрлээ. Гол шалтгаан нь мэдээж Грек болон Италийн өрийн асуудал боловч.... цаад сүүдэр нь Европын холбооны гол улсууд, удирдлагын зүгээс тивийн өрийн асуудлыг шийдвэрлэх шийдлийн хувьд нэгдсэн тохиролцонд хүрэхгүй, цаг алдаж ямар нэгэн гайхамшиг хүлээж цаг авах үйлдэл хийж байгаа болж байна.
Өнгөрсөн долоо хоногт асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбар болох Олон улсын валютын сангаар дамжуулан Европын төв банк өрийн асуудал бүхий улсуудад зээл өгөх яригдсан ч гол хэрэгжүүлэх санхүүгийн институт болох Европын төв банк болон Герман улсын шахалтаар аврах төлөвлөгөөнд багтсангүй. Силвио Берлосконий огцорохын өмнө еврогийн гол асуудал нь бүх улсын мөнгөн тэмдэгтэд байдаг боловч еврод байхгүй байгаа түүнийг хамгаалагч Төв банк ... гэж мэдэгдсэн нь үнэн боллоо. Европын төв банк Итали болон Испани улсуудын засгийн газрын бондыг зайлшгүй санхүүгийн тусламж хүсэх түвшин болох 7 хувиас давуулахгүй тулд зах зээл дээрээс худалдаж авч байгаа ч үүнийг Европын Төв банкны удирдлагад гол байр суурь бүхий Герман мөн л эсэргүйцэж байгаа нь цаашдаа евро болон холбооны улсуудын хувь заяаг бүрхэг болгож байна.
Европын төв банкны баланс дээрхи муу активыг нэмэгдүүлэхгүй, аврах сан дахь өөрийн оролцоог хязгаарласан мөн банкны системийн хувьд европын холбоо задрах нөхцөлөөр нөөц төлөвлөгөө бэлдсэн зэргээс харвал Герман улс Европын холбоо задрана гэсэн хүлээлттэй байна. Европын холбоо задарсан нөхцөлд Германд ашиггүй хэд хэдэн нөхцөл бүрдэх боловч ингэж аврах ажиллагаанд бага хутгалдснаар хямралд Герман улс өртөхгүй, өртсөн ч хөнгөн тусах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа Германий зүгээс Европын холбооны бүтцийг өөрчлөн хэл яриа, үндэс гарал ойролцоо эдийн засгийн хувьд хүчтэй хойд Европын холбоог харж байж бас магадгүй. Энэ нөхцөлд ирээдүйн еврогийн ханш нилээн чанга байх хүлээлт үүснэ.
Мэдээж дээрхи асуудлууд нь урт хугацаанд гарч ирэх хувилбарууд ба яг өнөөгийн байдлаар Европын холбоо, Германийн зүгээс ч өрийн асуудал бүхий улсуудад хэт улайран туслалгүй аль болох зах зээлийг тайвшруулсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл тэд БРИКС ч юм уу, эсвэл Ази болон Хойд Америкийн зах зээл сэргээж энэ нь Еврогийн бүсэд сайнаар тусаж аз гийнэ гэсэн бооцоо тавьж байна.
Иймд евро урт хугацаанд сул, богино хугацаанд зарим нэг зах зээлийг тайвшруулсан арга хэмжээтэй уялдан коррекц хийгдэж байх дүр зурагтай байна.

No comments:
Post a Comment