Monday, July 8, 2013

Катар холдинг – шинэ сонголтын өмнө



300 000 гаруйхан  хүнтэй булангын энэ жижиг улс өөрийн арвин их газрын тосны нөөцийн буянд өнөөдөр дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулагч, дэлхийн томоохон компаниудын ТУЗ-д төлөөлөлтэй тэдний шийдвэр гаргалтанд оролцогч болсон байна.

Катарын нэгэн албаны хүний хэлснээр Катарын бүх мөнгийг хөрөнгө оруултанд зориулбал, бүх Катар хүн саран дээр байшинтай байх боломжтой, энэ үгийг тэдний өнгөрсөн 7 хоногт Катар Холдинг буюу Катарын улсын хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Ал Саяд “Cash is King, we have cash”  хэмээн давтаж  тодотгосон байна

Аргагүй  ээ 2009 оноос эхлэн жил бүр газрын тосны борлуулалтаас 30-40 тэрбум ам доллар орж ирж буй, хэдийгээр санхүүгийн үр дүн тоо нь нууцлагдмал ч  олон улсын банкуудын тооцоогоор жил бүр хөрөнгө оруулалтын өгөөж нь 17% байгаа 100 тэрбум ам доллар давсан хөрөнгө оруулалтын сан Катарын 300 000 иргэнд ахдана. Ахдана гэдэг нь ирээдүйн баталгаа гэж ойлгоно.

Гэвч олон улсын шинжээчдийн өмнө  Катар Холдингийн үйл ажиллагаа ирээдүйд өнгөрсөн шиг амжилттай, өгөөжтэй байхгүй байж магад гэсэн таамаглал гараад байна. Яриа гарахад хүргэсэн үндсэн шалтгаануудыг хөөж үзвэл:

1.      Тэд анх үйл ажиллагаа эхэлсэн 2009 он бол санхүүгийн хямралын оргил үе байсан. Катар Холдинг өөрийн бэлэн мөнгөний нөөцөд суурилж олон компаний хувьд сүүлчин хандах цэг байсан нь өндөр өгөөжтэй, хямдхан дэлхийд танигдхуйц арилжаа хийх боломж олгосон. Өнөөдөр нөхцөл байдал харьцангүй тогтворжсон өөрөөр хэлбэл тэдний дээрх боломж байхгүй болсон.
2.      Катарын экс ерөнхий сайд, Катар Холдингийн толгой компани Катарын хөрөнгө оруулалтын удирдлагын газрын тэргүүн Хамад Бин Жасим Катарын Эмирийн гэр бүлтэй таагүй харьцааны улмаас ажлаа өгч буй болж байна. Хамад Бин Жасим нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр HBJ хэмээн алдаршсан Катар Холдингийн өмнө хийсэн бүх дийлд эх сурвалж болж өгсөн нэгэн. Тухайлбал:
-          Английн экс ерөнхий сайд Тони Блайртай дотно найзууд ба энэ шугамаараа Glencore болон Xstrata –ийн нэгдлийг урьдчилан харж Glencore-д хувьцаа эзэмшснээр оруулсан хөрөнгө оруулалтаа 2 дахин өсгөсөн.
-          Porshe-VW-нийг нэгдлийг зуучилсан. HBJ нь Ангела Меркелтай тохиролцож чадсан нь дийл ногоон гэрлээр явахад хүргэсэн.
-          Францийн экс ерөнхийлөгч Саркозийн тусламжтайгаар Францад үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн татвараас хөнгөлөлт эдэлж, Парисийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилттай хөрөнгө оруулалт хийсэн.
3.      Булангын бусад улсуудын улсын баялагийн сангууд нь тогтсон бүтцийн дагуу бие даасан хөрөнгө оруулалтын менежрүүдийн удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг бол Катар Холдинг нь зөвхөн нэг хүний удирдлага доор шийдвэр гаргадаг төвлөрсөн бүтэцтэй. Жишээ нь: Арабын Нэгдсэн Эмиратын баялагын хөрөнгө оруулалтыг сан нь дэлхий даяар оффистой 1400 бие даасан хөрөнгө оруулалтын менежертэй, Кувейт мөн адил 475 хөрөнгө оруулалтын менежерээр дамжуулж хөрөнгө удирдаж өгсөдөг байна. Харин Катарын Холдингийн хувьд бараг HBJ л шийдвэр гаргадаг, ердөө түүнд үнэнч 40 албат нь ажилдаг.
4.      No Strategy буюу Катарын хөрөнгө оруулалтын удирдлагын газрын ТУЗ-ийн гишүүн мөн л олон улсын зах зээл дээр Doctor хэмээн алдаршсан нэгэн Катар Холдингийн стратеги үндсэн чиглэлийн талаар хэлсэн байна. Өөрөөр хэлбэл тэд зах зээл дээр гарч ирж байсан нэг удаа тохиолдох боломжуудыг агнаж байсан. Одоо харин зүг чиг заах од хэрэгтэй.

Дээр дурьдсан бүхий л шалтгааны улмаас сангийн ирээдүйн үйл ажиллагаа амжилттай байх эсэх нь эргэлзээтэй ч Катарчууд Маккензи болон PWC-ийн зөвлөхүүдийг хөлслөн Катар Холдингийн ажиллах бүтэц стратегийг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ ажил хэр үр дүнтэй байхаас 300 000 Катарчуудын ирээдүй хамаарна.



No comments:

Post a Comment