2013 оны 1-р улиралд АНУ-ийн хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн томоохон
хэлцлийн нэг нь Dell
Inc бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниас буцаж
хязгаарлагдмал хариуцлагатай хувийн компани болсон 24.4 тэрбум өртөг бүхий
арилжаа байлаа.
Нийт 24.4 тэрбум ам долларын санхүүжилтыг доорх байдлаар бүрдүүлсэн байна.
Үүнд:
-
13.75 тэрбум
банкуудын зээл
-
2 тэрбум Microsoft Inc зээл
-
1.4 тэрбум нь Salt Like PE хөрөнгө оруулалт
-
0.75 тэрбум нь
Майкл Деллийн хувийн хөрөнгө оруулалт
-
7.4 тэрбум нь Dell Inc мөнгөн хөрөнгөөр санхүүжигдхаар төлөвлөгдсөн байна.
2013 оны 1-р улирлын эцсийн байдлаар Dell Inc баланс дээр нийт 13.2 тэрбум ам долларын мөнгөн хөрөнгө байршиж буй ч
дөнгөж 500 сая ам доллар нь АНУ-д бүртгэлтэй дансууд дээр байршиж байна. Энэ нь
компаниас гарах 7.4 тэрбум ам долларыг АНУ-д буцааж татах, үүнтэй холбоотойгоор
гарах 2.6 тэрбум ам долларын татварын асуудлыг сөхөөд байна. (АНУ-ийн компаний орлогын албан татвар 35%)
Компаний зүгээс дээрх татварыг төлөхгүйгээр мөнгөн хөрөнгө АНУ-д оруулж
ирэх, хэлцлийг төлөвлөсөн дагуу санхүүжүүлэхээр томоохон баг гарган ажиллаж буй
ч одоогоор шийдэлд хүргээгүй л байна.
Өмнө энэ төрлийн татварын эрсдлээс дэлхийн хэмжээний томоохон компаниуд
АНУ-ийн татварын тогтолцооны ямар нэг сул талыг олж зайлсхийж ирсэн ч татварын
алба тухай бүрт нь дээрх онгорхой нүүхийг таглаж ирээдүйд ашиглах боломжгүй
болгодог.
Татварын систем сайн ажиллаж буй нь Apple inc-ийн баланс дээр 148 тэрбум ам долларын мөнгөн хөрөнгө
байгаа ч хувьцаа буцааж худалдаж авах, хувь нийлүүлэгчлдэд ноогдол ашиг тараах
17 тэрбум ам долларын санхүүжилтаа мөнгөн хөрөнгө ашиглахгүйгээр бондын
зээлжилтээр шийдсэн хувилбар батална.
2012 оны хувьд энэ төрлийн татварын асуудлаа хамгийн амжилттай шийдсэн
компаниар Johnson&Johnson-ийн АНУ дахь эмийн сүлжээ Synthes-ийг худалдаж авсан 19.8 тэрбум ам долларын хэлцэл багтаж байна.
Тэд Synthes-ийг өөрийн Ирланд дахь охин компани Janssen
Pharmaceutical Inc худалдан авч, хилийн чанад
дахь мөнгөн хөрөнгө ашигласан ба дараа нь өөрийн бас нэг хилийн чанадад бүртгэлтэй
охин компаниад шилжүүлж, Synthes-ийг татан буулгасан байна.
Татвараас амжилттай бултахад доорх 2 хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд:
-
Дээрх бүх хөдөлгөөн
1 улирал дотор багтсан өөрөөр хэлбэл татварын байгууллагад тайлагнах албагүй
хугацаанд явагдсан.
-
Худалдаж авсан
компани татан буулгаж нэгтгэснээр J&J нь татвар тайлагнах хугацаанд АНУ-д бүртгэлтэй компани хувьцаа эзэмшдэггүй
харагдаж байсан
Ингэснээр тэд нийт 6.9 тэрбум ам долларын татвараас зайлсхийж чадсан байна.
Dell
inc-ийн хувьд дээрх аргачлалыг ашиглах боломжгүй болсон учир
нь АНУ-ийн татварын алба компанийг худалдан авч нэгтгээд тараасан нөхцөлд
ирээдүйд үүсч буй шинэ компани татварын хариуцлагыг үүрнэ гэж нэмэлт өөрчлөлт
оруулсан.
Зах зээл дээр яригдаж буй хамгийн боломжит хувилбар нь Dell Inc гадаадад бүртгэлтэй гибрид компани байгуулах, АНУ-д энэ
компани нь нөхөрлөл хэлбэрээр аж ахуйн нэгжийн бүртгэлтэй байх бол нөгөө гадны
бүртгүүлсэн улсдаа ХХК хэлбэрээр бүртгэгдсэн байна. Энэ охин компани Dell Inc гадна буй 13.2 тэрбум ам долларыг ашиглаж хэлцлийн
санхүүжилтыг хийнэ.
Good job
ReplyDelete