2006 онд Nokia
болон Siemens компаниуд хамтарч cүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nokia Siemens
Network үүсгэн байгуулсан.
Гэвч сүүлийн 10-н жилд уг хамтарсан компани нь Siemens-ийн хувьд томоохон алдагдал үйлдвэрлэгч хэвээр байсаар
ирсэн ба зөвхөн өнгөрсөн 5-н жилд Siemens-т 3.85 тэрбум еврогийн алдагдал авчирсан байна.
Харин Nokia-ийн хувьд Nokia Siemens Network-ийн алдагдалтай ч гэсэн тогтвортой мөнгөн урсгал нь
уналтанд ороод буй ухаалаг утасны бизнесийн тэнцвэржүүлэх боломж үүсгэнэ. Мөн 2013
оны 1-р улиралд NSN
нь 1.4 тэрбум еврогийн алдагдалтай гарсан ч нэг удаа
гарсан хөрөнгө оруулалтын зардлуудыг хассан нөхцөлд үйл ажиллагааны 778 сая
еврогийн ашигтай нь Nokia-ийн хувьд хамгийн өндөр ашигтай нэгж буюу гар утасны
бизнесээс даваж гарсан үзүүлэлт болж байна.
Siemens –ийн хувьд хамтарсан сүлжээний тоног төхөөрөмжийн бизнес нь энэ салбарын
тэргүүлэгч Шведийн Ericsson-ийн тэргүүлэлийг гүйцэхгүй нөгөө талдаа Хятадын Huawei болон ZTE маш хүчтэй өрсөлдөж
буй нь салбараас гарах хангалттай шалтгаан үүсгэхээс гадна үндсэн бизнестээ
төвлөрөх стратеги нь мөн тэднийг бизнесээ худалдахад хүргэсэн байна.
Siemens-ийн хувьд ганц харамсалтай нөхцөл нь цагтаа 2006 онд хөрөнгө оруулалтын
банкуудын үнэлгээгээр 20 тэрбум еврогийн үнэ цэнэ хүрч байсан NSN –ийг дөнгөж 1.7 тэрбум евро үүнээс 500 сая евро нь жилийн
дараа төлөгдөж дуусах зээлд Siemens өөрөө баталгаа
гаргаж зарж буй явдал юм.
Харин Nokia-ийн хувьд 2006 онд нийт орлого нь 15.6 тэрбум евро байх
үед үнэлгээ нь 20 тэрбум евро байсан бизнесийг 2012 оны нийт орлого нь 13.2
тэрбум евро байх үед 50%-ийг нь 1.7 тэрбум еврогоор худалдан авч буй нь ашигтай наймаа болж байна.
Шинжээчдийн дүгнэж буйгаар Nokia-ийн хувьд нэг л
санаа зовох асуудал байгаа нь тэдний мөнгөн хөрөнгө энэ хэмжээгээр буурч,
үндсэн бизнес болох ухаалаг утасны салбарт хийх төлөвлөгдсөн хөрөнгө
оруулалтууд явахгүй байх магадлал үүсч байна. 2013 оны 1-р улирлын эцсийн
байдлаар тэдэнд 4.5 тэрбум еврогийн мөнгө байгаа ба үүнээс 2-2.5 тэрбум нь энэ
дийлд зарцуулагдана гэвэл мөнгө бага
үлдэнэ.
Гэвч Nokia-ийн хувьд нэгэнт 100% NSN-ийг эзэмшсэн хойно цааш худалдах, бирж дээр гарч мөнгө босгох, бусад энэ
салбарын томчуудтай нэгдэх замаар байр сууриа бэхжүүлэх зэрэг олон салаа зам
байна.
No comments:
Post a Comment