Sunday, December 4, 2011

FOREX арилжаа үр өгөөжтэй явуулах 82 зөвлөгөө

FOREX зах зээлийг сонирхон судалж буй анхлан суралцагч мөн идэвхтэй тоглогч хэн бүхэнд эргэж харахад гэмгүй гэж үзээд домогт трейдер Д.Швагерийн арилжаа үр өгөөжтэй явуулах 82 зөвлөгөөг сийрүүллээ.
Арилжааны позици нээхийн өмнө анхаарах хүчин зүйлс:
1.      Урт болон богино хугацааны позицуудын зохистой харьцааг баримталж байх. Трейдер урт хугацаанд үр өгөөжтэй позици нээх нь арилжаны шимтгэл болон эрсдлийг бууруулж өгдөг. (Туршлага дээр суурилж зөвлөхөд позицийн тоо нэмэгдэх тусам алдах магадлал нэмэгддэг.)
2.      Хэрвээ урт хугацааны арилжааны боломжинд итгэхгүй байвал ханшийн ашигтай нөхцөлийг хайж аз үзэж позици нээх хэрэггүй. Урт хугацаанд зөв нээсэн позици 50-н богино хугацааны позицийн ашгийг нөхөж байдаг. (Ханш бодож байсан чиглэлд хөдөлж эхэллээ гэж андууран яаран өдрийн өөрчлөлтийг  барих гэж позици нээх хэрэггүй )
3.      Урт болон дунд хугацааны позици нь сайтар судалгаа болон ажиглалт дээр суурилж нээгдэх ёстой.
4.      График шинжилгээ дээр дагаж мөрддөг загвар дүрсүүд дээр суурилж позици нээх хэрэгтэй. Арилжааг батлагдсан тодорхой график дүрсний баталгаагүйгээр нээх хэрэггүй. (Зөвхөн график дүрслэл төдийгүй, суурь шинжилгээний макро загвартай байх хэрэгтэй )
5.      Өдөр тутмын судалгаа загварын тусламжтай зах зээлд орох позици нээх ханш цэгийг тодорхойлох ёстой. Зах зээл трейдерийн хүссэн ханшинд дөхөж ирэх үед арилжааны санаа стратегийг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Энэ процесс нь арилжааны санаа хуучрах хүртэл үргэлжлэх хэрэгтэй.
6.      Томоохон трендийн буцах хөдөлгөөнийг барихдаа тренд эргэдэг дүрсүүдийг хайх хэрэгтэй харин дэмжлэгийн болон эсэргүйцлийн цэгүүд дээр трендийн эсрэг позици нээх хэрэггүй. Энэ дүрмийг урт хугацааны максимум болон минимум цэгтээ хүрсэн зах зээл дээр харах ёстой.
7.      Ард нь байгаа зах зээлийн талаар бодохгүйгээр графикийг ажиглах ёстой тэр үед трейдер илүү бодитой дүрсүүдийг олж хардаг.
8.      Шинээр бий болсон трендийн томоохон хэсгийг алдсан гээд арилжаа хийхгүй байж болохгүй, энэ шинэ трендийн хүрээнд ашигтай байх нөхцөл хүртэл арилжаа хийх ёстой.
9.      Бухын болон баавгайн хавханд орохоос сэргийлэх ёстой. Өөрөөр хэлбэл үйлчлээгүй ханшийн дүрслэлд итгэж позици эсрэг нээж болохгүй.
10.  Ханшийн өөрчлөлтийн эхний давалгааны эсрэг позици нээж болохгүй. Коррекцийн чиглэлд позици нээнэ гэж бодож байгаа бол эхний ханшийн хөдөлгөөний дараа бүү нээ.
11.  Ихэнх тохиолдолд лимит ордер тавьж позици нээх эсвэл алдагдалтай позици дээр тодорхой ханш дээр хаах ордео өгч байснаас шууд хаах нь илүү боломжтой ханш авах болон дараагийн урт хугацааны боломжийг олж харахад тусалдаг.
12.  Хэзээ ч анхны позици нээсэн ханш нь дээр ханш байх үед нэмэж позици авах хэрэггүй байдаг. Энэ нь зах зээл эргэж байгаа том дохио болдог.

Арилжаанаас гарах болон эрсдлийг удирдах:
1.      Позици нээх үедээ арилжаанаас гарах хамгаалалтын цэгийг тооцсон байх ёстой.
2.      Шинээр бий болж буй ханшийн дүрслэл болон зах зээл трейдерийн нээсэн позицийн эсрэг чиглэлд өөрчлөгдвөл алдагдлын лимит цэг хүрээгүй байсан ч позицийг хаасан нь дээр байдаг. Бусад нөхцөл ханш эргэхийг баталж байвал эсрэг позици нээх хэрэгтэй.
3.      Нээсэн позицийн анхны арилжааны санаа алдагдсан нөхцөлд позицийг шууд хаах нь дээр байдаг.
4.      Позици нээсэн эхний өдөрт трейдерийн таамаглал буруу байсан, зах зээл таны эсрэг эргэх чиглэлд байвал позицийг хаах ёстой.
5.      Трейдерийн нээсэн позицийн эсрэг ханшийн коррекци өргөн хэмжээтэй хийгдэж эхлэх үед позицийг хаах ёстой ба эсвэл ойрхон алдагдлаас хамгаалах  ордер тавих нь зөв.
6.      Зах зээлийн хэлбэлзэл өмнөх хэлбэлзлийн түвшнөөс дээш эсрэг чиглэлд хөдөлэ эхлэхэд позицийг хаах хэрэгтэй. Өдрийн хэлбэлзэл нь 50 пипс байдаг зах зээл нээгдэхдээ 100-150 пипс дээшээ нээгдвэл богино позицийг хаасан зөв болдог.
7.      Дэмжлэгийн болон эсэргүйцлийн шугам дээр позици нээж авсан эсвэл зарсан нөхцөлд ханш эсрэг чиглэлд хөдлөлгүй тогтворжих хандлага гарвал хүлээхийн оронд уг цэгүүд дээр дөхөж очих үед позицийг хаах хэрэгтэй.
8.      Зах зээл судлаач болон санхүүгийн удирдлагын мэргэжилтнүүдийн хувьд өмнө өгсөн зөвөлгөө болон тайлан алдаатай санагдвал өөрчлөх хэрэгтэй.
9.      Хэрэв зах зээлийг ажиглах боломжгүй үедээ бүх позици хаах эсвэл нээсэн үндэслэлдээ итгэлтэй үедээ алдагдлаас хамгаалах ордертой үлдээх хэрэгтэй. Мөн захиалгат арилжааны ордер үлдээж болно.
10.  Нээлттэй позици эзэмшиж байх үедээ үргэлж соргог байх хэрэгтэй. Хэзээ зах зээлээс гарах аа үргэлж мэдэх ёстой.
11.  Позици алдагдлаас хамгаалах ордер хүрч хаагдсан нөхцөлд алдагдлаа нөхөх гэж шууд зах зээлд оролцох нь буруу байдаг. Зах зээл дээр ямар нөхцөл байдал үүсээд байгааг дахиж сайн судлаж байж позиц шинээр нээх нь зөв байдаг.

Эрсдлийг удирдах бусад аргууд:
1.      Арилжаа муу байгаа үед 1-рт позици авах хэмжээгээ багасгах ёстой, 2-рт ойрхон алдагдлаас хамгаалах ордер тавих ёстой, 3-рт шинээр хэлцэл хийх гэж яарах хэрэггүй.
2.      Алдагдалтай позицуудыг яаралтай хааж байх ёстой ба позици ашигтай үед яарах хэрэггүй.
3.      Ашигтай арилжаа хийж буй арга хэрэгслээ солих гэж яарах хэрэггүй.
4.      Эрсдэлтэй санагдвал арилжаа хийхгүй байсан нь дээр байдаг.
5.      Арилжааны хэлцлийн тоог огцом өсгөх хэрэггүй.
6.      Бага дүнтэй хэлцэл нээсэн гэж нээлттэй позицийг орхиж болохгүй.
7.      Томоохон ач холбогдолтой мэдээний өмнө позици барих хэрэггүй.
8.      Своп арилжааны үед ч эрсдэл багатай гэж үзэлгүй хамгаалалтын цэгүүдийг мэдэж байх ёстой.
9.      Опшин авахдаа суурь активын үнэ яг ямар цэг дээр опшины примумтай тэнцэж нет хийж байгааг мэдэж байх ёстой.

Ашигтай позицуудыг хэрхэн удирдах тэднээс гарах:
1.      Ханшийн зөв тренд дээр позици нээсэн гэсэн итгэлтэй үедээ арилжааны эхний өдөр ашгаа авах хэрэггүй.
2.      Позици нээсэн үед зах зээл дээр ханш огцом үсрэлт гарсан нөхцөлд позицийг хаах гэж яарах хэрэггүй ба өсөлтийн дараахи ханшийг эхлэлтийн цэг гэж үзэн арилжаанаас гарах цэг ээ тодорхойлох ёстой.
3.      Зах зээл дээрх нөхцөл байдалтай уялдуулан лимит ордеруудыг дэс дараалуулан ашиглах хэрэгтэй.
4.      Позици нээгээд арилжааны ашиг анхны зорилтод тооцсон ашгийн 50-60 хувьд хүрсэн нөхцөлд ашгаа авах нь зөв байдаг. Гол санаа нь томоохон ашгийг богино хугацаанд авсан нь дээр байдаг.
5.      Хэрэв анхны арилжааны зорилт биелсэн ч позици ашигтай хэвээр зах зээл том тренд дээр байх юм бол позицийг авч үлдэх нь зөв. Зөв тодорхойлсон томоохон трендээс ашгаа хангалттай авахгүйгээр хаах нь арилжааны орлогыг хязгаарлах гол шалтгаан болдог.
6.      Хөрөнгийн хэмжээтэй харьцуулахад томоохон позици ашигтай байгаа нөхцөлд хагаслан ашгаа авах нь зөв.
7.      Ирээдүйтэй гэхдээ ашгийг нь авах нь зөв позици байгаа үед эргэж энэ чиглэлд дахиж позицитой болох төлөвлөгөө байх хэрэгтэй.
8.      Олон хэлцэл позицитой үедээ ашгаа авахдаа хэсэгчлэх нь зөв энэ нь сэтгэл зүйн 100 хувь зөв байх гэсэн хямралаас сэргийлж өгнө.
Үргэлжлэл бий .....

Friday, November 25, 2011

Дотоодын зах зээлд ам долларын ханш юунаас болж савлаад байна вэ?


Энэ асуудал сүүлийн үед хамгийн их хөндөгдөж байгаа, Монголбанкнаас ч хэвлэлийн бага хурал хийж хариулт өгөөд авсан нь нээрээ асуудал юунд байна гэсэн анхаарал, сонирхлыг татлаа. Гадна зах зээл дээр өрийн хямрал үргэлжилж, хөрөнгө оруулагчдын итгэл буурч байгаа нь ам долларын ханш бусад валютын эсрэг чангарахад хүргэж байна. Манай улсын хувьд оны эхэнд ам долларын төгрөгийн эсрэг ханш 1245 төгрөг байсан бол 1-р улиралд 1190 төгрөг болж суларч яваад сүүлийн байдлаар 1320 төгрөг хүртлээ нийт оны эхнээс 6 хувь чангараад байна.
Эдийн засгийн суурь онолоор бол зах зээл дээрхи бүхий л үнэ ханш эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл дээр тогтдог. Тэгвэл ам долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаа нь дараахи үндсэн 2 таамаглал дэвшүүлэхэд хүргэж байна. Үүнд:
1.      Ам долларын нийлүүлэлтийн хомсдол,  дараахи нөхцөлөөс хомсдол үүссэн байх магадлалтай.
-          Өрийн хямралтай холбоотой холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, экспортын гол бараануудын дэлхийн зах зээл дээрхи ханш буурч экспортын орлого буурсан
2.      Ам долларын эрэлт нэмэгдсэн
-          Импортын шууд хамааралтай орнуудад барааны үнэ өссөн, инфляци импортолж эхэлсэн
-          Эдийн засаг тогтвогүй байгаа, төгрөгийн худалдан авах чадвар буурна гэсэн хүлээлттэй холбоотойгоор дотоодын зах зээл дээр төгрөгийн хадгаламжаас ам долларын хадгаламж руу хөрвүүлэлт хийгдэж байгаа
Дээрхи асуултуудын хариуг төлбөрийн тэнцэл гэж нэрлэгддэг тэгшитгэлээс хялбархан хэдэн арифметик тооцоо хийх замаар ерөнхий харж болно. Төлбөрийн тэнцэл гэдэг маань тухайн улсын гадаад улсуудтай хийж буй эдийн засгийн харилцааг бүртгэж, хэр өглөг, авлагатай явааг харуулдаг эдийн засгийн ойлголт. Төлбөрийн тэнцэл нь дараахи үндсэн 2 хэсгээс бүрддэг.
    Төлбөрийн тэнцэл = Урсгал тэнцэл + Хөрөнгийн тэнцэл = 220,1 сая ам доллар
Урсгал тэнцэл нь өмчлөгддөггүй валютын мөнгөн урсгал хөдөлгөөнийг хэмждэг бол хөрөнгийн тэнцэл нь гадны улсуудын монгол дахь өмч болон монгол улсын гадаад дахь хөрөнгө оруулалтын зөрүүг харуулдаг. Энэ оны хагас жилийн байдлаар бол Монгол улсын төлбөрийн тэнцэл эерэг 220,1 сая ам долларын ашигтай гарсан байна. Өөрөөр хэлбэл нийт 220 сая ам доллар манай эдийн засагт цэврээр орж ирсэн гэсэн үг. Оны эцэст хүлээгдэж буй хөрөнгийн тэнцлийн өсөлтийг оруулбал Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны тооцоогоор оны эцэст энэ тоо 500 сая ам доллароос буурахгүй гарна гэсэн хүлээлт байна.
Төлбөрийн балансын урсгал тэнцлийн хувьд нийт 925 сая ам долларын алдагдалтай гарсан байна. Урсгал тэнцлийг задалж харвал дараахи бүтэцтэй байна. Үүнд:
Урсгал тэнцэл = Цэвэр экспорт + Үйлчилгээний тэнцэл + Цэвэр орлогын тэнцэл + Цэвэр шилжүүлэг
Урсгал тэнцэл = (-324) + (-513)+(-208,6)+(121)= (-925,4 сая ам доллар)
Өөрөөр хэлбэл цэвэр шилжүүлэг буюу гадаад ажиллаж амьдарч буй монголчуудын мөнгөн шилжүүлгээс бусад бүтэц дээр Монгол улс алдагдалтай арилжаа хийсэн байна. Цэвэр экспорт ч яахав миний мэдэх болсноос хойш алдагдалтай гардаг харин цэвэр орлогын тэнцэл, үйлчилгээний тэнцэл алдагдалтай гарсан нь сонин байна. Цэвэр орлогын тэнцлийн хувьд гадны хөрөнгө оруулагчид ноогдол ашиг хэлбэрээр ашгаа гаргасан гэсэн үг. Харин үйлчилгээний тэнцлийн хувьд импорт өнгөрсөн оноос 4 дахин нэмэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг ҮХШХ хийсэн байна. Зоосны нөгөө тал болох хөрөнгийн тэнцэл нь доорхи бүтэцтэй болно.
           Хөрөнгийн тэнцэл = Гадаадын шууд хөрөнгө оруулалт + Зээл, тусламж
Энэ оны хагас жилийн байдлаар хөрөнгийн тэнцэл эерэг 1430,5 сая ам доллар гарсан нь нийт төлбөрийн тэнцлийг эерэг ашигтай гарахад нөлөөлжээ. Хөрөнгийн тэнцлийн 98 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт болох 1408,8 сая ам доллар эзэлсэн бол үлдсэн хэсэг нь зээл тусламжийн орлого бүрдүүлсэн байна.
Дээрхи тооноос нэгтгэж харвал хөрөнгийн орох урсгалтай холбоотойгоор буюу хөрөнгө оруулагчдын айдас болон бусад хүчин зүйлээс хамаарч гадны шууд хөрөнгө оруулалт буурч энэ нь дотоодын зах зээл дээр ам долларын ханшийг чангаруулжээ гэж хэлэх үндэсгүй байна. Гэхдээ энэ оны сүүлийн хагаст Европын өрийн хямрал даамжирч байгаа нь манай улсад хийгдэх хүлээгдэж буй гадны шууд хөрөнгө оруулалтанд нөлөөлөхгүй гэж шууд хэлэх боломж бас байхгүй.
Харин асуудал төлбөрийн урсгал тэнцэл дээр байна. Нийт 925 сая ам доллар эхний хагас жилийн байдлаар Монгол улсаас гарчээ. Энэ нь 1-рт Монгол улсын импортын хэмжээ 4 дахин нэмэгдсэн, 2-рт манай худалдааны 70 хувийг хангадаг БНХАУ-д инфляцийн түвшин хагас жилийн байдлаар 6,4 хувьд хүрч Хятадын ардын банкны зорилтот түвшин болох 3,2 хувиас хэтрээд байгаа нь гол нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл бид нар импортын барааны үнэд өмнөхөөс илүү их хатуу валют төлж байна гэсэн үг.
Монголбанкны тайлбараар бол энэ нь түр зуурын улирлын шинж чанартай худалдааны идэвхижилттэй холбоотой гэж үзэж байна. Үүнийг хялбарханаар өмнөх жилүүдэд жилийн эхний хагас ба сүүлийн хагаст ам долларын ханш төгрөгийн эсрэг хэрхэн өөрчлөгдөж байснаас харж болно.

Ам долларын ханшийн жилийн эхний болон сүүлийн хагасын харьцуулсан харьцуулалт:
он
Эхний хагас
Сүүлийн хагас
өөрчлөлт
2004
1193
1221
+28 төгрөг
2005
1172
1165
-7 төгрөг
2006
1163
1169
+6 төгрөг
2007
1158
1267
+109 төгрөг
2008
1495
1442
-53 төгрөг
2009
1368
1256
+112 төгрөг
2010
1258
1245
-13 төгрөг
2011
1245
1320
+75 төгрөг
(Монголбанкны статистикийн бюллетень, 2011 он)
2007,2008 оныг хямралын үе, 2009 оныг хэт халалтын үе гэж тооцооноос хасвал ер нь ам долларын ханш жилийн сүүлийн хагаст бага зэрэг чангардаг гэж дүгнэж болж байна. Хямрал буюу хөрвөх чадварын дутагдал болон хэт мөнгөний нийлүүлэлт хийгдсэн нөхцөлд ханш нэмэх/хасах 100 төгрөгөөс дээш хэлбэлздэг гэвэл энэ оны 1320 хүрээд байгаад улирлын нөлөөлөл гэхээс илүү хямрал нөлөөлж байна гэж харж болж байна.
3 дахь таамаглалын хувьд 2008 оны хямралын үед дотоодын банкууд дээр энэ төрлийн хадгаламжийн валют хоорондын шилжилт хөдөлгөөн ажиглагдаж байсан  ба энэ оны 10-р сар болон 2010 оны хооронд банкны системийн хувьд Монголбанкны системийн нэгтгэлээс харахад энэ он гараад төгрөгийн хадгаламжийн өсөлт ам долларын хадгаламжийн өсөлтөөс дунджаар 4 дахин илүү байгаа нь ам долларын ханшинд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл багатай болгож байна.
Банкуудын төгрөг болон валютын хадгаламжийн өөрчлөлт
д/д
2010.12.31
2011.10.31
төгрөг
ам доллар
төгрөг
ам доллар
Хугацаагүй хадгаламж
627 тэрбум
273 сая
860 тэрбум
275 сая



+233 тэрбум
+2 сая
Хугацаатай хадгаламж
1310 тэрбум
473,3 сая
1898 тэрбум
620 сая



+588 тэрбум
+146,7сая

Иймд ам долларын ханш чангарч байгаа нь урсгал тэнцлийн алдагдал өөрөөр хэлбэл гол худалдааны түнш орны инфляцийн түвшин өсөж байгаа нь импортын барааны үнийг өсгөж нэмэлт ам долларын эрэлтийг бий болгож байна гэж дүгнэж болж байна. Хятад улс оны хагасаас эхлэн мөнгөний хатуу бодлого баримталж бодлогын хүүгээ 3 –н удаа өсгөсөн ч энэ нь дотоод зах зээлдээ эерэг нөлөө үзүүлэхээс бус, манай талд нийлүүлэлтийн тасалдлыг үүсгэх буюу манай улсын худалдан авдаг барааны хомсдол үүсгэж улмаар үнэ нэмэгдэх л нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Тэгэхээр энэ төрлийн нөлөөлөл нь ам долларын ханшд цаашдаа ч нөлөөлж чангарах үндэслэл болох магадлалтай.
Нөгөө талдаа, нэгэнт Европын өрийн хямрал дэлхийн хэмжээний хямрал болох нь гарцаагүй болсон энэ үед Хятад улс аж үйлдвэрийн хэрэглээгээ бууруулж хэмнэлтийн горимд орж эдийн засгийн хэт тэлэлттэйгээ тэмцэнэ. Ингэснээр манай гол нэрийн экспортын барааны эрэлт буурах, хямралтай холбоотойгоор гадны шууд хөрөнгө оруулалт зогсонги болсон нөхцөлд валютын орох урсгал тасалдаж ханшийг дотор зах зээд чангаруулах ч дүр зураг харагдаж болно.
Гэвч энэ бол хямралын бэлтгэлгүй 2008 он биш, Монгол улсын гадаад валютын нөөц 3 тэрбум ам доллар давсан байгаа нь төгрөгийн ханшны тогтвортой байдал алдагдахаас сэргийлэх дэр болж өгнө. Цаашид ханш өмнөх хямралтай жилийн өөрчлөлтөөс харахад 25-35 төгрөг суларч 1345-1355 хүрэх боломж бас байж болох юм.

Wednesday, November 23, 2011

Germany is not exluded off pressure

           Олон улсын валютын сангаас зарласан түр зурын хөрвөх чадварын асуудал бүхий гишүүдэд туслах зээлийн хөтөлбөр нь еврогийн ханшийг түр хугацаанд дэмжсэн ч тогтвортой дэмжлэг болсонгүй. Гишүүн орнуудын санхүүгийн оролцоо хувийг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр зээл олгоно гэсэн боловч энэ нь зөвхөн өрийн хэмжээ нь жижиг улсуудын хувьд чухал болохоос Итали, Испани зэрэг улсуудад бодитой дэмжлэг болохгүй ээ. Жишээ нь: Итали улсын хувьд ОУВС-д жил тутам 12 тэрбум еврогийн татаас төлдөг тул нийт 60 тэрбум еврогийн зээл авах боломж бүрдэнэ гэвч зөвхөн ойрын 6-н сарын хугацаанд 350 тэрбум еврогийн Италийн засгийн газрын бонд хугацаа нь дуусаж байгаатай харьцуулахад юу ч биш болж байна.
           Зах зээлд оролцогчид Европын өрийн хямрал улам даймжирна...энэ хямрал Герман улсыг ч тойрохгүй гэж хүлээж байгаа нь өчигдөр явагдсан Германийн засгийн газрын бондын арилжаа хүссэн хэмжээ болох 6 тэрбум еврогийн бондын 30 хувийг борлуулж чадахгүй үлдснээр илэрч байна. Мөн олон улсын своп деривативын холбооны бүртгэлээр еврогийн эсрэг богино позицийн тоо хэмжээ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа нь зах зээлд оролцогчдийн бооцоог харж болох юм. Итали, Испани бондын хүүгийн түвшин Грекийн адил хугацааны бондын хүүгийн түвшнөөс давж гарч аюул дагуулах 7 хувьд маш ойрхон байна.
          Дээрхи нөхцөл байдлууд нь бүхий л боломжит ирээдүй бүхий хувилбаруудын эсрэг саналтай байсан Герман улсын байр суурийг өөрчлөх нь гарцаагүй болж ирлээ. Хэрэв Герман улс евро бонд гаргах, Европын Төв банкны идэвхтэй оролцоог дэмжиж өгвөл зах зээл дээр өөр дүр зураг харагдах нь тодорхой. Өнөөгийн байдлаар Европ дундаа safe haven  болж байсан Германий бонд борлогдохгүй хүү нь өсөх магадлалтай болж ирсэн нь эдийн засгийн хувьд уналттай байгаа ч Их Британи засгийн газрын бонд, фунт semi-haven статус хүртэх нөхцөл болж өгч байна. Swiss franc дээр cap тавигдсан, иены хувьд интервенцийн заналхийлэл дор байгаа нь уламжлалт бус фунт safe haven болгож байна.

Fed's message to market is confusing......

         Fed буюу АНУ-н Холбооны Нөөцийн Системийн 11-р сарын Мөнгөний бодлогын хорооны хурлын протокол өчигдөр хэвлэгдэн гарсан нь өчигдрийн байдлаар хамгийн ач холбогдол бүхий макро мэдээ байлаа. Зах зээлд оролцогчид хурлын протоколоос хүлээж хайж буй зүйл нь мэдээж QE3 буюу зах зээл дээрх АНУ-н засгийн газрын бонд, моргейж барьцаалсан бондыг эргүүлэн татах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх мөнгөний тэлэх бодлого хэзээ эхлэх талаархи мэдээлэл байлаа. Гэвч, протоколд энэ талаар тодорхой дурьдаагүй зөвхөн шаардлагатай нөхцөлд QE3-г эхлэж болно гэсэн байсан нь хөрөнгө оруулагчдыг safe heaven  буюу долларт хөрөнгө байршуулах нөхцөл болж өглөө.
         Мөн мөнгөний бодлого боловсруулагчдын дунд эдийн засгийн ирээдүйн талаар зөрөөтэй хүлээлт, бодлогын шийдэл байгаа нь ирээдүйд QE3 хэрэгжүүлэх магадлалыг бууруулж байна. Бодлого боловсруулагчид хувьд үндсэн 3-н төрлийн зөрөөтэй санал дээр мэтгэлцэж байна. Үүнд:
  • Зарим хэсэг нь АНУ-н эдийн засагт хөрвөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага байхгүй цаашдын зөөлөн мөнгөний бодлого нь зөвхөн инфляцийн түвшинг нэмэгдүүлнэ гэж үзээд бодлогын хүүг нэмэгдүүлэх, нэмэж эдийн засагт мөнгө хэвлэж нийлүүлэхийн эсрэг саналтай байна.
  • Нөгөө хэсэг нь гадаад хүчин зүйлстэй холбоотойгоор АНУ-н эдийн засгийн өсөлт буурна. Иймд үндсэн бодлогын хүүг энэ хэвээр нь хадгалах, цаашид шаардлагатай үед QE3 бодлогыг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
  • 3 дахь хэсэг нь үндсэн бодлогын хүүг тодорхой эдийн засгийн үзүүлэлттэй бүүр тодорхой хэлбэл инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшинтэй уяаж тогтоох хэрэгтэй гэж үзэж байна.
         АНУ-н ДНБ-ний 3-р улирлын өсөлт хэдийгээр анх тооцогдсон 2,5 хувиас буурч 2 хувь гарсан ч түүн доторхи гол бүтцүүд болох хувийн хэрэглээ тогтвортой байгаа цаашдаа шинэ жилийн баяр амралтын үе ирж буй нь хувийн хэрэглээг нэмэгдүүлж retail sales нэмэгднэ мөн 10-р сард ажилгүйдлийн түвшин буурч 9,1 хувь гарсан зэрэг эерэг өөрчлөлтүүд нь энэ оны 4-р улиралд АНУ-н эдийн засаг өснө гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Мэдээж эдийн засаг өсөж буй нөхцөлд QE3-н талаар ярих ч хэрэггүй болох ба доллар бүхий л risky asset-н эсрэг чангарах нь гарцаагүй юм. Гэвч нөгөө талдаа Европын өрийн хямрал даймжирч, Хятад улс юаны ханшийг зохиомлоор сул хадгалах нөхцөлд 2008 оноос хойш дэлхийн эдийн засагт үүсээд буй хямрал улам хөгжих ба энэ нь АНУ-н эдийн засагт нөлөөлөх нь гарцаагүй юм. Энэ хувилбар нь бодлого боловсруулагчдад эдийн засгийг дэмжих мөнгөний бодлого хэрэгжүүлэх л арга зам үлдээнэ.
         Хамгийн ойрын ирээдүй буюу 12-р сард ХНС-н хурал товлогдсон байгаа ба энэ хурлаар 1-рт эдийн засаг тэгтлээ муудаагүй, 2-рт өмнөх QE1,2 тэгтлээ амжилттай хэрэгжиж зорьсон үр дүнд хүрээгүй, 3-рт ХНС-н мөнгөний тэлэх бодлого нь зөвхөн хөрөнгийн зах зээлийг хямрах үед баячуудыг дэмжиж хэрэгждэг гэсэн шүүмжлэлд өртөж байгаа учир Fed  QE3 эхлүүлэх нь маш бага магадлалтай болгож байна.
         Гэвч хямралын энэ нөхцөлд хөрөнгө оруулагчид ХНС-н зүгээс ямар нэгэн үйлдэл хүлээж байгаа учир ХНС-н мөнгөний бодлогын хорооны хурлаас 3 дахь хувилбар суурь хүүг инфляци болон ажилгүйдлийн түвшинтэй уяаж тогтоох шийдвэр гаргах хүлээлт байна. Нөгөө талдаа Бернанке өөрөө 1929 оны Stock Market Crash-г судлаж докторын зэрэг хамгаалсан технократ буюу улс төрч биш судлаач учраас хямралын нөхцөлд арга хэмжээ авахгүй удах нь хүлээх хохирлыг нэмэгдүүлдэг гэж мэдэх хүн тул гэнэтийн шийдвэр гаргах магадлал ч байна. 

Monday, November 21, 2011

Еврогийн хувь заяа улам бүрхэг боллоо...

Еврогийн ханш өнгөрсөн арилжааны долоо хоногт сүүлийн 1 сарын хугацааны хамгийн доод ханш болох 1,3460 хүрлээ. Гол шалтгаан нь мэдээж Грек болон Италийн өрийн асуудал боловч.... цаад сүүдэр нь Европын холбооны гол улсууд, удирдлагын зүгээс тивийн өрийн асуудлыг шийдвэрлэх шийдлийн хувьд нэгдсэн тохиролцонд хүрэхгүй, цаг алдаж ямар нэгэн гайхамшиг хүлээж цаг авах үйлдэл хийж байгаа болж байна.
Өнгөрсөн долоо хоногт асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбар болох Олон улсын валютын сангаар дамжуулан Европын төв банк өрийн асуудал бүхий улсуудад зээл өгөх  яригдсан ч гол хэрэгжүүлэх санхүүгийн институт болох Европын төв банк болон Герман улсын шахалтаар аврах төлөвлөгөөнд багтсангүй. Силвио Берлосконий огцорохын өмнө еврогийн гол асуудал нь бүх улсын мөнгөн тэмдэгтэд байдаг боловч еврод байхгүй байгаа түүнийг хамгаалагч Төв банк ... гэж мэдэгдсэн нь үнэн боллоо. Европын төв банк Итали болон Испани улсуудын засгийн газрын бондыг зайлшгүй санхүүгийн тусламж хүсэх түвшин болох 7 хувиас давуулахгүй тулд зах зээл дээрээс худалдаж авч байгаа ч үүнийг Европын Төв банкны удирдлагад гол байр суурь бүхий Герман мөн л эсэргүйцэж байгаа нь цаашдаа евро болон холбооны улсуудын хувь заяаг бүрхэг болгож байна.
Европын төв банкны баланс дээрхи муу активыг нэмэгдүүлэхгүй, аврах сан дахь өөрийн оролцоог хязгаарласан мөн банкны системийн хувьд европын холбоо задрах нөхцөлөөр нөөц төлөвлөгөө бэлдсэн зэргээс харвал Герман улс Европын холбоо задрана гэсэн хүлээлттэй байна. Европын холбоо задарсан нөхцөлд Германд ашиггүй хэд хэдэн нөхцөл бүрдэх  боловч ингэж аврах ажиллагаанд бага хутгалдснаар хямралд Герман улс өртөхгүй, өртсөн ч хөнгөн тусах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа Германий зүгээс Европын холбооны бүтцийг өөрчлөн хэл яриа, үндэс гарал ойролцоо эдийн засгийн хувьд хүчтэй хойд Европын холбоог харж байж бас магадгүй. Энэ нөхцөлд ирээдүйн еврогийн ханш нилээн чанга байх хүлээлт үүснэ.
Мэдээж дээрхи асуудлууд нь урт хугацаанд гарч ирэх хувилбарууд ба яг өнөөгийн байдлаар Европын холбоо, Германийн зүгээс ч өрийн асуудал бүхий улсуудад хэт улайран туслалгүй аль болох зах зээлийг тайвшруулсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл тэд БРИКС ч юм уу, эсвэл Ази болон Хойд Америкийн зах зээл сэргээж энэ нь Еврогийн бүсэд сайнаар тусаж аз гийнэ гэсэн бооцоо тавьж байна.
Иймд евро урт хугацаанд сул, богино хугацаанд зарим нэг зах зээлийг тайвшруулсан арга хэмжээтэй уялдан коррекц хийгдэж байх дүр зурагтай байна.