Monday, July 8, 2013

Катар холдинг – шинэ сонголтын өмнө



300 000 гаруйхан  хүнтэй булангын энэ жижиг улс өөрийн арвин их газрын тосны нөөцийн буянд өнөөдөр дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулагч, дэлхийн томоохон компаниудын ТУЗ-д төлөөлөлтэй тэдний шийдвэр гаргалтанд оролцогч болсон байна.

Катарын нэгэн албаны хүний хэлснээр Катарын бүх мөнгийг хөрөнгө оруултанд зориулбал, бүх Катар хүн саран дээр байшинтай байх боломжтой, энэ үгийг тэдний өнгөрсөн 7 хоногт Катар Холдинг буюу Катарын улсын хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Ал Саяд “Cash is King, we have cash”  хэмээн давтаж  тодотгосон байна

Аргагүй  ээ 2009 оноос эхлэн жил бүр газрын тосны борлуулалтаас 30-40 тэрбум ам доллар орж ирж буй, хэдийгээр санхүүгийн үр дүн тоо нь нууцлагдмал ч  олон улсын банкуудын тооцоогоор жил бүр хөрөнгө оруулалтын өгөөж нь 17% байгаа 100 тэрбум ам доллар давсан хөрөнгө оруулалтын сан Катарын 300 000 иргэнд ахдана. Ахдана гэдэг нь ирээдүйн баталгаа гэж ойлгоно.

Гэвч олон улсын шинжээчдийн өмнө  Катар Холдингийн үйл ажиллагаа ирээдүйд өнгөрсөн шиг амжилттай, өгөөжтэй байхгүй байж магад гэсэн таамаглал гараад байна. Яриа гарахад хүргэсэн үндсэн шалтгаануудыг хөөж үзвэл:

1.      Тэд анх үйл ажиллагаа эхэлсэн 2009 он бол санхүүгийн хямралын оргил үе байсан. Катар Холдинг өөрийн бэлэн мөнгөний нөөцөд суурилж олон компаний хувьд сүүлчин хандах цэг байсан нь өндөр өгөөжтэй, хямдхан дэлхийд танигдхуйц арилжаа хийх боломж олгосон. Өнөөдөр нөхцөл байдал харьцангүй тогтворжсон өөрөөр хэлбэл тэдний дээрх боломж байхгүй болсон.
2.      Катарын экс ерөнхий сайд, Катар Холдингийн толгой компани Катарын хөрөнгө оруулалтын удирдлагын газрын тэргүүн Хамад Бин Жасим Катарын Эмирийн гэр бүлтэй таагүй харьцааны улмаас ажлаа өгч буй болж байна. Хамад Бин Жасим нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр HBJ хэмээн алдаршсан Катар Холдингийн өмнө хийсэн бүх дийлд эх сурвалж болж өгсөн нэгэн. Тухайлбал:
-          Английн экс ерөнхий сайд Тони Блайртай дотно найзууд ба энэ шугамаараа Glencore болон Xstrata –ийн нэгдлийг урьдчилан харж Glencore-д хувьцаа эзэмшснээр оруулсан хөрөнгө оруулалтаа 2 дахин өсгөсөн.
-          Porshe-VW-нийг нэгдлийг зуучилсан. HBJ нь Ангела Меркелтай тохиролцож чадсан нь дийл ногоон гэрлээр явахад хүргэсэн.
-          Францийн экс ерөнхийлөгч Саркозийн тусламжтайгаар Францад үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн татвараас хөнгөлөлт эдэлж, Парисийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилттай хөрөнгө оруулалт хийсэн.
3.      Булангын бусад улсуудын улсын баялагийн сангууд нь тогтсон бүтцийн дагуу бие даасан хөрөнгө оруулалтын менежрүүдийн удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг бол Катар Холдинг нь зөвхөн нэг хүний удирдлага доор шийдвэр гаргадаг төвлөрсөн бүтэцтэй. Жишээ нь: Арабын Нэгдсэн Эмиратын баялагын хөрөнгө оруулалтыг сан нь дэлхий даяар оффистой 1400 бие даасан хөрөнгө оруулалтын менежертэй, Кувейт мөн адил 475 хөрөнгө оруулалтын менежерээр дамжуулж хөрөнгө удирдаж өгсөдөг байна. Харин Катарын Холдингийн хувьд бараг HBJ л шийдвэр гаргадаг, ердөө түүнд үнэнч 40 албат нь ажилдаг.
4.      No Strategy буюу Катарын хөрөнгө оруулалтын удирдлагын газрын ТУЗ-ийн гишүүн мөн л олон улсын зах зээл дээр Doctor хэмээн алдаршсан нэгэн Катар Холдингийн стратеги үндсэн чиглэлийн талаар хэлсэн байна. Өөрөөр хэлбэл тэд зах зээл дээр гарч ирж байсан нэг удаа тохиолдох боломжуудыг агнаж байсан. Одоо харин зүг чиг заах од хэрэгтэй.

Дээр дурьдсан бүхий л шалтгааны улмаас сангийн ирээдүйн үйл ажиллагаа амжилттай байх эсэх нь эргэлзээтэй ч Катарчууд Маккензи болон PWC-ийн зөвлөхүүдийг хөлслөн Катар Холдингийн ажиллах бүтэц стратегийг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ ажил хэр үр дүнтэй байхаас 300 000 Катарчуудын ирээдүй хамаарна.



Tuesday, July 2, 2013

Nokia, Siemens-тэй хамтарсан компанихаа 50 хувийг худалдаж авлаа.



2006 онд Nokia болон Siemens компаниуд хамтарч cүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Nokia Siemens Network үүсгэн байгуулсан.  Гэвч сүүлийн 10-н жилд уг хамтарсан компани нь Siemens-ийн хувьд томоохон алдагдал үйлдвэрлэгч хэвээр байсаар ирсэн ба зөвхөн өнгөрсөн 5-н жилд Siemens-т 3.85 тэрбум еврогийн алдагдал авчирсан байна.

Харин Nokia-ийн хувьд Nokia Siemens Network-ийн алдагдалтай ч гэсэн тогтвортой мөнгөн урсгал нь уналтанд ороод буй ухаалаг утасны бизнесийн тэнцвэржүүлэх боломж үүсгэнэ. Мөн 2013 оны 1-р улиралд NSN нь 1.4 тэрбум еврогийн алдагдалтай гарсан ч нэг удаа гарсан хөрөнгө оруулалтын зардлуудыг хассан нөхцөлд үйл ажиллагааны 778 сая еврогийн ашигтай нь Nokia-ийн хувьд хамгийн өндөр ашигтай нэгж буюу гар утасны бизнесээс даваж гарсан үзүүлэлт болж байна.

Siemens –ийн хувьд хамтарсан сүлжээний тоног төхөөрөмжийн бизнес нь энэ салбарын тэргүүлэгч Шведийн Ericsson-ийн тэргүүлэлийг гүйцэхгүй нөгөө талдаа Хятадын Huawei болон ZTE маш хүчтэй өрсөлдөж буй нь салбараас гарах хангалттай шалтгаан үүсгэхээс гадна үндсэн бизнестээ төвлөрөх стратеги нь мөн тэднийг бизнесээ худалдахад хүргэсэн байна.

Siemens-ийн хувьд ганц харамсалтай нөхцөл нь цагтаа 2006 онд хөрөнгө оруулалтын банкуудын үнэлгээгээр 20 тэрбум еврогийн үнэ цэнэ хүрч байсан NSN –ийг дөнгөж 1.7 тэрбум евро үүнээс 500 сая евро нь жилийн дараа төлөгдөж дуусах зээлд Siemens өөрөө баталгаа гаргаж зарж буй явдал юм.

Харин Nokia-ийн хувьд 2006 онд нийт орлого нь 15.6 тэрбум евро байх үед үнэлгээ нь 20 тэрбум евро байсан бизнесийг 2012 оны нийт орлого нь 13.2 тэрбум евро байх үед 50%-ийг нь 1.7 тэрбум еврогоор худалдан  авч буй нь ашигтай наймаа болж байна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар Nokia-ийн хувьд нэг л санаа зовох асуудал байгаа нь тэдний мөнгөн хөрөнгө энэ хэмжээгээр буурч, үндсэн бизнес болох ухаалаг утасны салбарт хийх төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтууд явахгүй байх магадлал үүсч байна. 2013 оны 1-р улирлын эцсийн байдлаар тэдэнд 4.5 тэрбум еврогийн мөнгө байгаа ба үүнээс 2-2.5 тэрбум нь энэ дийлд зарцуулагдана гэвэл  мөнгө бага үлдэнэ.

Гэвч Nokia-ийн хувьд нэгэнт 100% NSN-ийг эзэмшсэн хойно цааш худалдах, бирж дээр гарч мөнгө босгох, бусад энэ салбарын томчуудтай нэгдэх замаар байр сууриа бэхжүүлэх зэрэг олон салаа зам байна.



Monday, July 1, 2013

Dell Inc–н толгойн өвчин: Хэрхэн хилийн чанадад олсон орлого буцааж АНУ-д оруулж ирэх вэ?



2013 оны 1-р улиралд АНУ-ийн хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн томоохон хэлцлийн нэг нь Dell Inc бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниас буцаж хязгаарлагдмал хариуцлагатай хувийн компани болсон 24.4 тэрбум өртөг бүхий арилжаа байлаа.

Нийт 24.4 тэрбум ам долларын санхүүжилтыг доорх байдлаар бүрдүүлсэн байна. Үүнд:

-          13.75 тэрбум банкуудын зээл
-          2 тэрбум Microsoft Inc зээл
-          1.4 тэрбум нь Salt Like PE хөрөнгө оруулалт
-          0.75 тэрбум нь Майкл Деллийн хувийн хөрөнгө оруулалт
-          7.4 тэрбум нь Dell Inc мөнгөн хөрөнгөөр санхүүжигдхаар төлөвлөгдсөн байна.

2013 оны 1-р улирлын эцсийн байдлаар Dell Inc баланс дээр нийт 13.2 тэрбум ам долларын мөнгөн хөрөнгө байршиж буй ч дөнгөж 500 сая ам доллар нь АНУ-д бүртгэлтэй дансууд дээр байршиж байна. Энэ нь компаниас гарах 7.4 тэрбум ам долларыг АНУ-д буцааж татах, үүнтэй холбоотойгоор гарах 2.6 тэрбум ам долларын татварын асуудлыг сөхөөд байна. (АНУ-ийн компаний орлогын албан татвар 35%)

Компаний зүгээс дээрх татварыг төлөхгүйгээр мөнгөн хөрөнгө АНУ-д оруулж ирэх, хэлцлийг төлөвлөсөн дагуу санхүүжүүлэхээр томоохон баг гарган ажиллаж буй ч одоогоор шийдэлд хүргээгүй л байна.

Өмнө энэ төрлийн татварын эрсдлээс дэлхийн хэмжээний томоохон компаниуд АНУ-ийн татварын тогтолцооны ямар нэг сул талыг олж зайлсхийж ирсэн ч татварын алба тухай бүрт нь дээрх онгорхой нүүхийг таглаж ирээдүйд ашиглах боломжгүй болгодог.

Татварын систем сайн ажиллаж буй нь  Apple inc-ийн баланс дээр 148 тэрбум ам долларын мөнгөн хөрөнгө байгаа ч хувьцаа буцааж худалдаж авах, хувь нийлүүлэгчлдэд ноогдол ашиг тараах 17 тэрбум ам долларын санхүүжилтаа мөнгөн хөрөнгө ашиглахгүйгээр бондын зээлжилтээр шийдсэн хувилбар батална.

2012 оны хувьд энэ төрлийн татварын асуудлаа хамгийн амжилттай шийдсэн компаниар Johnson&Johnson-ийн АНУ дахь эмийн сүлжээ Synthes-ийг худалдаж авсан 19.8 тэрбум ам долларын хэлцэл багтаж байна.

Тэд Synthes-ийг өөрийн Ирланд дахь охин компани Janssen Pharmaceutical Inc худалдан авч, хилийн чанад дахь мөнгөн хөрөнгө ашигласан ба дараа нь өөрийн бас нэг хилийн чанадад бүртгэлтэй охин компаниад шилжүүлж, Synthes-ийг татан буулгасан байна.

Татвараас амжилттай бултахад доорх 2 хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд:
-          Дээрх бүх хөдөлгөөн 1 улирал дотор багтсан өөрөөр хэлбэл татварын байгууллагад тайлагнах албагүй хугацаанд явагдсан.
-          Худалдаж авсан компани татан буулгаж нэгтгэснээр J&J нь татвар тайлагнах хугацаанд АНУ-д бүртгэлтэй компани хувьцаа эзэмшдэггүй харагдаж байсан

Ингэснээр тэд нийт 6.9 тэрбум ам долларын татвараас зайлсхийж чадсан байна. Dell inc-ийн хувьд дээрх аргачлалыг ашиглах боломжгүй болсон учир нь АНУ-ийн татварын алба компанийг худалдан авч нэгтгээд тараасан нөхцөлд ирээдүйд үүсч буй шинэ компани татварын хариуцлагыг үүрнэ гэж нэмэлт өөрчлөлт оруулсан.

Зах зээл дээр яригдаж буй хамгийн боломжит хувилбар нь Dell Inc гадаадад бүртгэлтэй гибрид компани байгуулах, АНУ-д энэ компани нь нөхөрлөл хэлбэрээр аж ахуйн нэгжийн бүртгэлтэй байх бол нөгөө гадны бүртгүүлсэн улсдаа ХХК хэлбэрээр бүртгэгдсэн байна. Энэ охин компани Dell Inc гадна буй 13.2 тэрбум ам долларыг ашиглаж хэлцлийн санхүүжилтыг хийнэ.

Wednesday, May 1, 2013

Газпромын монополь Европ-д алдагдаж байна.


Өчигдөр ОХУ-ийн Газпром нэгдэлийн мэдэгдснээр 2012 онд тэдний цэвэр ашиг 15% буюу 6,5 тэрбум ам доллароор өмнөх оноос буурчээ. Гол шалтгаан нь нийт борлуулалтын 25%-г эзэлдэг Европын холбооны улсуудад хийх борлуулалт 9%-р буурсан болсон байна.

Газпром нэгдэл нь эзэмшиж буй хийн түлшний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ба Путин тэргүүтэй ОХУ-ийн удирдлагуудын хувьд хийн түлшний Европ дахь монополь нийлүүлэлтээрээ улс төрийн бодлого хэрэгжүүлдэг гэж буруутгагддаг. Энэ нь ч нэг талаараа үнэн тэд 2006-2009 онд өөрийн хөрш орнуудад (Болгар, Польш, Украйн) хийн түлшний нийлүүлэлтээ ид өвөлөөр хааж өндөр үнэ тулгаж байсан.

2010 онд хийн түлшний үнэ түүхэн дээд ханшиндаа хүрэх үед Газпром дэлхий дээр хамгийн өндөр үнэлгээтэй буюу 1 триллион ам долларын зах зээлийн үнэлгээтэй компани болж, улмаар ОПЕК-тэй төстөй ОХУ-ийн манлайлал доор хийн түлш экспортлогчдын блок хүртэл байгуулахаар яригдаж байсан. Гэвч дэлхийн эрчим хүчний зах зээл дээр гарч ирсэн shale gas  revolution буюу далайн гүнээс шингэн хий олборлож ашиглаж эхэлсэн нь нөхцөл байдлыг эсрэгээр нь эргүүлээд байна.

Ялангуяа АНУ энэ хувьсалын тэргүүнд алхаж, дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар экспортолж эхэлсэн нь тэдний Европ руу нийлүүлэх нүүрсний (дотоодын зах зээлд илүүдсэн) хэмжээг өсгөж тэнцвэртэй эрчим хүчний эх үүсвэр хайж буй Зүүн Европын орнуудад Газпром, ОХУ-с эрчим хүчний хувьд хамаарах хамаарлаа буулгах боломж олгоод байна.

Газпром компанийн хувьд зах зээл дээрх дээрх өөрчлөлтийг аюул занал гэж хүлээж авахгүй, компанийн уламжлалт бизнесийн моделийг (орлого өсгөхийн тулд үнийг өндөрт барина, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй ) өөрчлөхгүй гэж удаа дараалан мэдэгдээд байна. Гэвч ОХУ-ийн удирдлагын зүгээс нийт экспортын валютын орлогын 10%-г бүрдүүлдэг Газпромын орлогын уналтыг тэвчихгүй бизнесийн загвараа өөрчлөх шаардлага чиглэл өгсөн байна. Мөн компаниас хамаарах хамаарлаа буулгаж хийн түлш Европ руу экспортлох эрхийг хэд хэдэн бусад компаниад олгохоор яриж байна.

Европын холбооны улсуудын зах зээл дээр Газпромын алдагдаж буй орон зайг бусад өрсөлдөгчид нь амжилттай нөхөн эзэлж байна. Жишээ нь, 2008-2011 оны хооронд Катар улс Европын зах зээлд нийлүүлэлж буй хийн түлшний экспортоо 4 дахин нэмэгдүүлсэн бол Норвегийн Стайтойл хийн түлшний үнийг буулгах замаар борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 2008 онд Европын  холбооны хийн түлшний импортын 43% ноогдож байсан Газпром 2012 онд 31,5% -г хангаж байна.

Энэ бүх өөрчлөлтөөс зүүн Европын улсууд хамгийн их ашиг хүртэж байгаа ба Газпром нэгдлээс 2013 оны үнийн хувьд 20 хүртэл хувийн хямдрал аваад байна. Мөн тэд эрчим хүчний тогтвортой аюулгүй байдлаа хангах үүднээс олон төрөлт арга хэмжээ авч байна. Үүнд:
1.      Герман, Итали зэрэг ОХУ-тай эн зэрэгцэж хийн түлшийг хямдаар авдаг улсуудын сүлжээ руу шугам шинээр татаж, тэднээр дамжуулан хийн түлш авч байна.
2.      Польш, Болгар зэрэг улсууд Балтийн болон Хар Тэнгис дэхь хийн түлшний олборлолтыг эхлүүлэхээр дэлхийн томоохон эрчим хүчний томчуудтай гэрээ үзэглээд байна.
3.      Мөн өөрийн газар нутгын давуу талыг ашиглаж Оросын талыг буулгаж авч байна. Жишээ нь, ОХУ-ийн eastern stream буюу Өмнөд Европ руу тавьж буй хийн хоолой Болгар улсын нутгаар дамжиж буй нь тэдэнд үнэ буулгаж хэлэлцэх давуу тал олгосон байна.
4.      Зарим улсуудын хувьд далайгаар хийн түлш импортоор авах нөхцөлөө сайжруулж байна. Польш улсын хувьд Балтийн тэнгис-д шинээр хийн түлш хүлээж авч, хадгалах боомт бариж байна.

Европын холбооны удирдлагын зүгээс ч Газпромын монополийн эсрэг тэмцэж байгаа ба хэрэв үнийг хөөрөгдөж, өрсөлдөөнийг хязгаарласан нь тогтоогдсог нөхцөлд нийт борлуулалтын 10%-р торгуулах нөхцөл байдал үүсээд байна.