9-р сарын АНУ-н Retail Sales мэдээ нь маргааш манай цагаар 20:30 минутаас гарна. 8-р сард Retail Sales 0%-н өсөлттэй гарсан ч Bloomberg survey-н нийт оролцогчид 9-р сард 0,7%-н өсөлттэй гарна гэж хүлээж байна. Жижиглэнгийн борлуулалт өсөж гарахад өнгөрсөн сард ажлын байр 103 000-р нэмэгдсэн, иргэдийн хувийн хэрэглээ 0,7 % буюу хүлээгдэж байсан дүн 0,4%-с бараг 2 дахин нэмэгдсэн зэрэг нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байгаа бол эсрэг талдаа 8-р сард хэрэглээний зээлийн багц 9,5 тэрбум доллароор буурч гарсан үзүүлэлт хязгаарлах нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна.
Мэдээний үр дүнтэй холбоотойгоор 3-н төрлийн хүлээлт байж болж байна. Үүнд:
1. Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с бага гарах.
Эдийн засгийн суурь утгаараа бол доллар суларч, түүний эсрэг илүү өгөөж бүхий суурь валютууд чангарна. Жишээ нь: EUR/USD өснө.
2. Үр дүн хүлээгдэж буй 0,7% дээр гарах.
Зах зээлд оролцогчид мэдээнээс өмнө ханшийн хөдөлгөөнд нөлөөллийг оруулж тооцсон байх магадлал өндөр учир ямар нэгэн нэмэлт хэлбэлзэл гарахгүй. Жишээ нь: EUR/USD тогтонги байна.
3. Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с өсөж гарах
Энэ тохиолдолд доллар бусад валютын эсрэг чангарна гэж хүлээж болно. Жишээ нь: EUR/USD сулрана.
Гэхдээ дээрхи хүлээлт нь эдийн засаг тогтвортой байх үед хүчинтэй байх магадлал нь өсөх тул яг өнөөгийн хэлбэлзэлтэй, хямралын айдастай үед өөр төрлийн хүлээлт зах зээлд оролцогчдод бий болгож болно.
1. Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с бага гарах.
Эдийн засаг хямралын зүг явж байна гэсэн хүлээлт үүсч ам доллар хөрвөх валютын хувьд эрэлт нь өснө. Нөгөө талдаа ХНС-с QE3-г эхлэх магадлал нэмэгдэх учир долларын ханш еврогийн эсрэг суларч болно.
2. Үр дүн хүлээгдэж буй 0,7% дээр гарах.
Эдийн засгийн төлөв байдлыг тодруулахад нэмэлт мэдээлэл хэрэг болно. Гэхдээ 0,7% маань өөрөө өссөн үзүүлэлт тул доллар талдаа эерэг мэдээ болно.
3. Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с өсөж гарах
Энэ тохиолдолд АНУ-н эдийн засаг хямрал тийш явж байна гэсэн дүр зураг багасна. Үүнийг дагаад доллар суларч евро чангарч болно. Өмнө 7 хоногт Non-farm Payroll буюу хөдөө аж ахуйд ажиллагсдыг хассан ажлын байрны тоо хүлээгдэж буй 55 000-с өсөж 103 000 гарсан. Сонгодог утгаараа бол АНУ-д ажлын байр хүлээлтээс илүү нэмэгдэж байгаа тул доллар чангарах ёстой ч харин нөгөө талдаа нийт хямрал дэлхий нийтийг хамраагүй байна гэсэн оптимизм давамгайлж евро болон бусад валютууд чангарч өссөн.
Цэвэр техник талаасаа харвал EUR/USD хослол Bollinger band-р тодорхойлсон өсөх интерваль талдаа байгаа ба 14 өдрийн moving average шугамыг 1,3500 цэг дээр сэтэлсэн харагдаж байна. Цаашдаа өссөн нөхцөлд 1,4008 буюу 8-р сарын 29-ны 1,4539 дээд цэг болон 10-р сарын 4-ны 1,3140 доод цэгээс татсан Фибоначийн шугамын 61,8%-н буцалт руу тэмүүлнэ. Эсрэг нөхцөлд дэмжлэгийн шугам 1,348 дээр байршиж байна.
Back test
ReplyDeleteUS Retail sales rose by 1,1 percent in September better than estimated and together with European optimism pushed higher all risky assets through US trading session. EUR/USD pair overcomed its important resistance at 1,3880.