Еврогийн ханшийн сүүлийн үеийн трендийг ажиглавал ямар нэг хямралын эсрэг эерэг мэдээ гарах үед хөөрөн чангарч зах зээлд оролцогч хөрөнгө оруулагчид энэ мэдээ нь асуудлын гүнийг шийдвэрлэж чадахгүйг ойлгох үед суларч бууж байна. Өнгөрсөн баасан гаригт нийт дэлхийн томоохон 6 Төв банк, банк хоорондын зах зээл дэхь хөрвөх чадварыг хангах үүднээс харилцан валютын своп хэлцэл хийсэн мөн Европын Төв банк, Олон улсын валютын сангаар дамжуулан 280 тэрбум еврогийн зээл өрийн хямралтай улсуудад зээлүүлнэ гэсэн мэдээ явсан нь богино хугацаанд еврогийн ханшийг 1,35 хүргэж, энэ долоо хоногийн эхний 3 өдрийн байдлаар 1,34 дээр барьж байна. Европын асуудлын цөм нь хөрвөх чадварын дутагдалд биш байгаа, мөн баасан гаригт гарсан АНУ-н ажилгүйдлын мэдээ огцом буурч 8,6 хувь гарсан нь хямрал хаана үргэлжилж байгааг сайн тодруулж өгсөн тул өмнөх тохиолдолд АНУ-н эдийн засгийн сайн мэдээ нь зах зээл дээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж АНУ Европыг аварна гэсэн оптимизм дагуулж еврогийн ханшийг дэмжиж байсан, гэвч энэ удаа хөрөнгө оруулагчид хямралыг даймжруулж буй хөгшин тивийн удирдагчдыг шийтгэж евро мэдээнээс хойш 100 пипс суларлаа. Standard Poors шарх нь дээр давс хийж нийт европын 15 улсын рейтингийг ирэх 90 хоногийн хугацаанд ажиглах магадгүй буулгах анхаарулга өгсөн нь Европын аврах сангийн ААА рейтингт бодит заналхийлэл үзүүлж эхэллээ. Нийт 15 улсаас үлдсэн 6 ААА рейтинг бүхий улс рейтингээ алдвал..... сангийн рейтинг автоматаар буурч сангийн зээлжих чадвар, бондын хүүгийн зардлыг нэмэгдүүлж бага зардлаар мөнгө босгох үндэс үгүй болгоно.
Еврогийн ханш энэ оны доод төвшин болох 1,315 руу нисчихгүй байгаа нь зөвхөн баасан гаригт хуралдах удирдагчид дээрхи бодит заналхийлэл дунд эцсийн шийдвэрийг зөв гаргана гэсэн хүлээлт байгаад оршиж байна. Европын удирдагчдын ширээн дээр яригдаж буй арга хэрэгслүүд ч ойлгомжтой байгаа ба харин хэрхэн хоорондын зөрөөтэй ойлголтоо нэгтгэж шийдэл гаргаж чадах нь л гол болоод байна. Хурлаас ямар шийдвэрүүд гарах ямар магадлалтай байгааг жагсааж үзвэл:
1. Европын тунхагт өөрчлөлт оруулах. Хамгийн зарлагдах магадлалтай шийдвэр бол яах аргагүй энэ. Гэхдээ төсвийн сахилга барихгүй байгаа гишүүн улс, европын нэгдсэн шүүхэд очих нь тусгаар гишүүн улсуудын тусгаар тогтнолд халдсан хэрэг болно гэж Саркозигийн эдийн засгийн зөвлөх мэдэгдсэн нь энэ хувилбарыг хамгийн хүчтэй дэмжиж буй Германтай зөрчилд оруулж байна Гэвч энэ шийд зарлагдлаа ч энэ нь ирээдүйд л хямралыг хязгаарлах болохоос одоо ямар ч нөлөө байхгүй нь зах зээл дээр еврог сулрах үндэс болно.
2. Нэгдсэн европын бонд гаргах. Хэрэв Герман эцсийн эцэст энэ хувилбарыг дэмжвэл асуудал эерэгээр шийдэгдэх өндөр магадлал үүснэ. Гэхдээ Герман өөрийн эрх ашгийг 1-рт тавьж эсэргүйцсэн хэвээр байгаа нь магадлалд сөрөг нөлөө үзүүлж байна.
3. Европын төв банк хязгааргүй хэмжээгээр мөнгө хэвлэх өөрөөр хэлбэл зах зээлд сүүлчийн зээлдүүлэгчээр бүрэн утгаар ажиллах. Энэ хувилбар мөн л Германы эсэргүйцэлтэй холбоотойгоор хэрэгжих магадлал байхгүй байгаа хэрэв шийд энэ талд гарвал еврогийн ханш суларсан ч өрийн хямрал эцэс болно. Гэвч энэ хувилбар шууд утгаараа бус Олон улсын валютын сангаар дамжин хэрэгжих хувилбар яригдаж байгаа ч мөнгөн дүн нь дэндүү бага 300 хан тэрбум евро дээр нь ОУВС гэдэг хүнд суртлын аппаратаар дамжиж хийгдэх тул цаг алдана үр дүнгүй гэдэг хүлээлт аль зах зээл дээр гараад байна.
Мөн бид Пүрэв гаригт зарлах Европын Төв банкны бодлогын хүүг орхиж болохгүй ээ, зах зээлд оролцогчид дахин 25 пунктээр хүү буурч 1%-д гарна гэж хүлээж байна. Энэ еврогийн ханшийг сулруулах нэмэлт нөхцөл болох нь гарцаагүй ээ. Цэвэр техник анализ талаас харвал еврогийн ханш нь 1,42-с эхэлсэн доошоо тренд үргэлжилж байгаа ба асуудал энэ хэвээр байсан нөхцөлд трендийн ёроол нь 1,18-г зааж байна. 1,38-с дээш гарч байж ханшийн доошоо тренд эвдэгдэнэ.

No comments:
Post a Comment