Friday, December 9, 2011

Eurozone leaders decision to stamp out debt crisis did not meet market expectation

            Брюсселийн цагаар өнгөрсөн пүрэв гаригийн 19:30-с эхэлсэн Европын холбооны удирдагчдын уулзалт баасан гаригийн өглөөний 5:00 хүртэл үргэлжилж өрийн хямралын эсрэг дараахи шийдвэр гаргалаа. Үүнд:
  1. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдхүүний 0,5 хувиас хэтрүүлэхгүй барих, хэтэрсэн нөхцөлд автомат хасалт хийгдэж байх өөрчлөлтийг Маастрихтын тунхагт ирэх оны 3-р сар гэхэд оруулах.
  2. ESM буюу байнгын ажиллагаатай аврах сангийн хөрөнгийг 500 тэрбум евротой бүрдүүлэх, өрийн асуудал хүндэрсэн улсуудад нийт 200 тэрбум еврог гишүүн улсуудын төв банкнаас босгож, ОУВС-р дамжуулан зээлдэх

          Нийт еврозоны 17 улс дээрхи шийдвэрүүдийг бүрэн дэмжсэн бол, еврогийн гишүүн бус 10 улсаас Англи улсаас бусад 9 улс зарчмын хувьд дэмжиж гэхдээ тус тусын улсын парлементаар санал хурааж байж шийдэх боллоо. Гэвч, ESM-д банкны лиценз олгоогүй, нийт европын холбооны улсуудын хэмжээнд 2012 оны эхний хагаст гэхэд 600 тэрбум еврогийн өрийн хугацаа дуусаж байгаа дээр нь банкны системд нь бондын өрөө сунгах 500 тэрбум хэрэгтэй байгааг тооцвол 200 тэрбум юу ч биш зэрэг нь зах зээлд хүсэж байсан өөрчлөлтийг авчирсангүй өнгөрлөө. Харин анх удаа еврозоны Төв банкууд аврах ажиллагаанд оролцож эхэлсэн нь хөрөнгө оруулагчид еврог 1,33-с доош оруулахгүйгээр барих үндэслэл боллоо. Мөн Марио Драгхи, улс төрчид асуудлаа шийдсэн нөхцөлд Европын төв банкны бусад эдийн засгийг дэмжих бодлогууд буюу өртэй улсуудын бондыг худалдаж авах нь үргэлжилнэ гэсэн нь зах зээл дээр хүлээлт үүсгэж еврог цаашид унахаас сэргийллээ.
          Дээрхи бүр үйл явдал дээр нэмээд БНХАУ валютын нөөцийн оновчтой удирдлагыг сайжруулах зорилгоор нийт 300 тэрбум долларын нөөц бүхий хөрөнгө оруулалтын сан байгуулж тал хувийг нь АНУ-д нөгөө хэсгийг Европын холбоонд байршуулна гэсэн нь хөрөнгийн зах зээл хувьцааны үнэ ханшийг өсгөж ирээдүйд Европыг аварч магадгүй гэсэн зул асаалаа.
          Одоо энэ онд дахиад Европын Төв банкны бодлогын хурал байхгүй иймд бүх асуудал дахиад л он дамжиж шийдлээ харах боллоо.


No comments:

Post a Comment