FOREX зах зээлийг сонирхон судалж буй анхлан суралцагч мөн идэвхтэй тоглогч хэн бүхэнд эргэж харахад гэмгүй гэж үзээд домогт трейдер Д.Швагерийн арилжаа үр өгөөжтэй явуулах 82 зөвлөгөөг сийрүүллээ.
Бусад дүрэм зөвлөмжүүд:
1. Зах зээлийн төлөв байдал болон арилжааны загвар дүрсүүдэд бага анхаарлаа хандуулж, дэмжлэгийн шугам ба эсэргүүцлийн шугам болон зорилтот үнэ ханшид илүү анхаарал хандуулах нь таны зорилтот зах зээлийн талаархи зөв бодол дүгнэлтийг өөрчлөх үндэс болдог.
2. Хэрэв зах зээлд орох, гарах талаар мэдрэмж төрж байвал, хүлээж цаг алдах хэрэггүй.
3. Урт хугацааны трендийг зөв тодорхойлсон үедээ өөрийн бодлын эсрэг позици бүү нээ. Энгийн үгээр бол 2 сандал дээр зэрэг сууж болохгүй.
4. Ашигтай позици эхнээсээ л тодорхой байдаг.
5. Арилжаанаас гарах ба орох цэгээ зөв тодорхойлсон нөхцөлд анхны позици буруу нээсэн нөхцөлд ч цаашид томоохон алдагдал хүлээхээс сэргийлж өгдөг.
6. Өдрийн хүрээнд шийдвэр гаргах нь ихэвчлэн буруу байдаг. Иймд интра өдрийн арилжаа хийхээс зайлсхийх хэрэгтэй.
7. Баасан гаригт зах зээлд хаагдах үеийн үнэ ханшийг сайтар ажиглах ёстой. Учир нь энэ үед зах зээлийн цаашдын төлөв байдал дараагийн Даваа гаригаас илүүтэй тодорхой болж өгдөг. Ялангуяа томоохон позици барьж байх үедээ бүүр даган мөрдөх ёстой.
8. Зах зээлийн талаархи таны зүүд ихэвчлэн зах зээлийн талаархи таны бодол, мэдлэг дээр суурилсан байдаг тул арилжаанд ашиглахад гэмгүй.
9. Алдагдалтай арилжаа хийхээс хамгаалсан дархлаа гэж байхгүй, залхуурахгүй, асуудалд тоомжиргүй хандахгүй байхад таны алдагдал хүлээх магадлал тодорхой хувиар буурна.
Ханшийн загварууд:
10. Хэрэв ханш түүхэн максимум цэгтээ хүрээд эргээд унахгүй байвал энэ нь тренд үргэлжлэх бүрэн дохио болно. Энэ цэг дээр зарах нь хамгийн том алдаа болдог.
11. Арилжааны өргөн далайцийн дээд хэсэгт ханш төвлөрөх нь бухын зах зээлийн, доод хэсэгт ханш төвлөрөх нь баавгайн зах зээлийн дохио болдог.
12. Урт хугацаанд үргэлжилсэн ханшийн богино далайцийг ханш сэтлэх дайралт хийх үед дагаж позици нээх хэрэгтэй. Алдагдлаас хамгаалах цэг нь богино далайцын нөгөө ирмэг байна.
13. Ханшийн сэтлэх дайралт ханшийн далайцын ирмэг дээр 2 болон түүнээс дээш долоо хоног тогтох нь ханш энэ чиглэлд явах томоохон техник үндэслэл болдог.
14. Ялангуяа ханшийн урт хугацааны өргөн далайцын ирмэг дээр туг эсвэл хошуу хэлбэртэй ханшийн дүрс үүсэх нь ханш үргэлжилж энэ чиглэлд явах том дохио болдог.
15. Ханш огцом өссөн чиглэлд арилжаа хийх нь зөв байдаг.
16. Ханшийн богино зурвас дээр ханш 1-2 сар тогтож байгаад сэтлэж дайрах нь тэр чиглэлд ханш хөдлөх сайн шалтгаан болдог. Ялангуяа баавгайн зах зээл дээр илүү сайн ажиглагддаг.
17. Ханшийн сэтлэлт буцаж эхний 7 хоногтоо буухгүй үед ханш тэр чиглэлд хөдлөх сайн дохио болдог.
18. Ханшийн хүрээнээс сэтэлсэн дайралт эргээд долоо болон 2 долоо хоногийн хүрээнд эргээд ханшийн хүрээ рүү буцах коррекци хийгдэж байвал энэ нь бухын болон баавгайн захын том хавх болохыг зааж байдаг.
19. Ханшийн дайралт ханшимйн хүрээг сэтэлж гарсан ч эргэж коррекци хийгдэн бууж ирэхдээ ханшийн хүрээнд туг болон хошуу дүрс үүсгэсэн нөхцөлд тренд эргэж байна гэж дүгнэн эсрэг талд позици нээх хэрэгтэй.
20. Ханш арилжааны хүрээний аль нэг ирмэгт хүрээд эргээд ханшийн хүрээний өргөний 75 хувь хүртэл эргэж буух нь баавгай болон бухын хавхны сайн нөхцөл болдог.
21. V хэлбэрийн уналтын дараа ханш эргээд дүрсийн эхний цэгт хүрсэн байх нь цаашид ханш унах сайн баталгаа болж өгдөг. Ханш унаад Vцэгийн минимум үзүүрт хүрэх гэж оролдох нь үүссэн хөдөлгөөн дахин өмнөх V дүрсийн минимумийг эвдэнэ гэж үздэг. Яг адил зүйлийг V хэлбэрийн өсөлт дээр хэлж болно.
22. V хэлбэрийн ханшийн уналт ба өсөлтийн дараа ханш эргээд тренд эхэлсэн цэгийн орчим олон сараар төвлөрсөн нөхцөлд энэ нь эргээд дахин ханш шинэ минимум болон максимум хийх дохио болдог.
23. Жижиг туг болон хошуун хэлбэртэй ханшийн дүрс олноор төвлөрсөн нөхцөл нь ханш ханшийн тренд үргэлжлэх сайн шинж болдог.
24. Муруй хэлбэрийн ханшийн төвлөрөл нь трендийг хурдасгах дохио болдог.
25. Ханшийн үндсэн трендийн эсрэг чиглэлд муруй хэлбэрийн ханшийн төвлөрөл үүсэх нь ханш эргэх дохио болдог.
26. Өмнөх арилжааны өдрүүдийн дундаж далайцаас илүү өргөн арилжааны өдийн хаагдах үеийн ханш үндсэн трендийн эсрэг байх нь ханш эргэх сайн дохио болдог.
27. 2-4 хоногийн хугацаанд ханш өмнөх минимум максимум цэгээ эвдэж хөдөлж байвал энэ нь ханш дараа долоо хоногт энэ чиглэлд хөдлөх дохио болно.
28. Шип буюу огцом үзүүр ханшийн дүрслэл дээр үүсэх нь богино хугацаанд ханш эргэх сайн дохио болдог. Алдагдлаас хамгаалах цэг ээ шипийн үзүүр дээр тавих хэрэгтэй.
29. График дээр шип буюу огцом үзүүр гарсан нөхцөлд эхний удаа шипийг оруулж, 2 дахь удаа шипийг оруулахгүй анализ хийж үзэх нь зүйтэй.
30. Ханш ханшийн хүрээний дээд доод цэгийг сэтлээд эргээд тодорхой хэмжээнд хурдассан боловч эргээд энэ хэмжээгээр ханш эргэж нөхөгдөх нь ханшийн эргэлтийн дохио болж болно.
31. Огцом өсөлт бууралтын дараа ханш эргэж өмнөх ханшийн хүрээнд бууж ирэх нь цаашдаа урт хугацаанд дахин минимум максимум цэг хийх дохио болно.
32. Өндөр корреляци бүхийн зах зээлүүд дээр хүчтэй өөрчлөлт гарч байх үед зах зээл тогтвортой байх нь хэрэгслийг дотоод хүчтэй байна гэж дүгнэж болно. Эсрэг үед хэрэв бусад зах хүчтэй үед хэрэгслэл дээр сулралт ажиглагдаж байвал баавгайн зах зээлийн дохио болно.
33. Өдрийн арилжааны ихэнх үед ханш өсөж байсан бол хаагдах үед ч өснө.
34. Бага зэрэг зайтай ханшийн туг дүрс үүссэн байвал ханш үргэлжилнэ.
35. Дугуй хэлбэрийн уналтын дараа муруй хэлбэрийн өсөлт гарвал ханш өсөх дохио болно. Сэнжтэй аяганы дүрс.
36. Зах зээл дээр тренд хүчтэй үүсэж байх үед зах зээлд оролцогчид идвэхгүй байх нь ханш дахиад энэ чиглэлд хөдлөх дохио болдог. Харин эсэргээрээ зах зээлд оролцогчид идвэхтэй сэтгээлийн хөөрөлтэйгөөр огцом хугацаанд минимум максимум хийж байх нь ханш эргэх дохио болдог. Өөрөөр хэлбэл ханшийн максимум минимум түвшин нь зах зээлд оролцогчид хэт хөөрөлтэй байх үед л үүсдэг.
37. Ханшийн зарим сигнал хуурамч үргэлжлэхгүй байвал ханшийн энэ сигнал үүсэхээс өмнөх тренд үргэлжилнэ гэсэн сайн дохио болно.
38. Хэрэв зах зээлд нөлөөлөх томоохон мэдээний дараа ханш хүссэн нөхцөлд хөдлөхгүй байх нь тренд эргэх дохио болно.
Арилжааны дүн шинжилгээ :
39. Графикийг өдөр тутам харж үзэж байх ёстой, ялангуяа завгүй үедээ.
40. Үе үе урт хугацааны ханшийн график ажиглаж байх хэрэгтэй.
41. Дилерийн арилжааны тэмдэглэл тогтмол хөтлөх
42. График дээрхи дүрсүүдийн сонирхолтой хэсгүүдийг тэмдэглэж авч харж байх хэрэгтэй.
43. Дилерийн тэмдэглэл болон график дүрсүүд дээр 3 сар тутам шинжилгээ хийж арилжааны стратеги шинэчлэж байх хэрэгтэй.
No comments:
Post a Comment