Европын өрийн хямрал зөвхөн эдийн засгийн утгаас гадна улс төрийн нарийн утга агуулга цаанаа явж байгаа нь сүүлийн үеийн мэдээ, үйл явдлаас тодорхой болж ирлээ. Британи улс европын холбооноос гарч байгаа нь Европын холбооны хүчний тэнцвэрийг алдагдуулж зөвхөн ганц Герман улсаас хамаарсан бүс болгож хувиргалаа.....
Түүхэн товчоог эргэж харвал Европ тивд хүчний тэнцвэр Англо-Франк болон Германы хооронд тогтож ирсэн ба энэ тэнцвэр алдагдсан эсвэл аль нэг нь ноёлох гэж оролдсон нөхцөлд 2 удаа дэлхийг хамарсан дайнд хүргэж байсан байна. Ер нь дайн хийх мотиваци үргэлж эдийн засгийн хямралаас үүдэлтэй байдаг нь ч энэ удаагийн Европын өрийн хямрал зэвсэгт мөргөлдөөнд хүрэх бий гэсэн айдаст хүргэж байна.
Сүүлийн үед гадны тоймчид дараахи байдлаар хямрал даамжирч асуудал магадгүй гэдгийг өнгөрсөн зууны түүхэн үйл явдлуудтай уяж харж байна.
1. Грек европын холбооноос гарснаар түүнийг өрийг санхүүжүүлсан европын холбооны банкууд дампуурна энэ нь европын холбоо тарах үндэс болох ба магадгүй дахин Гитлер мэт хямралыг шийдвэрлэх өөр хувилбар бүхий нөхдүүд улс төрийн тавцанд гарч ирнэ. Энэ үед бүх буруу еврей нарт бус хэт засгийн газрын халамжинд умбасан залхуу Өмнөд европын улсууд болно. Нөгөө талдаа Герман эцсээ хүртэл еврог дэмжиж мөнгө хэвлэсэн нөхцөлд дэлхийн 2-р дайны өмнөх гиперинфляци Германд үүсч дахиад л дээрх хувилбарт хүрэх магадлалтай.
2. 1861-1865 оны АНУ-н иргэний дайнтай адил нөхцөл үүсэх бүх эдийн засаг хүн ам зүйн үзүүлэлтээрээ давуу хойд талын муж улсууд (хойд европын улсууд одоогийн нөхцлөөр), боолын аж ахуйг шүтсэн эдийн засгийн хөгжил буурай өмнөд мужуудтай (Өмнөд европын улсууд) хямрал зөрчил эцэстээ хүрч дайн хийж асуудлаа шийднэ. Өөрөөр хэлбэл өчигдрийн Маастрихтын тунхагт өөрчлөлт оруулж байгаа нь энэ чиглэлд хийж буй нэг алхам ба өрөө нуух, зохисгүй хэрэглэх боломжийг нь Өмнөд Европын улсуудын хувьд блоклох цаашдаа энэ өөрчлөлт нь нэгдсэн санхүүгийн илүү сайн интеграцид оруулах нь өмнөд европын улсуудын тусгаар тогтнолд нэг талаасаа халдаж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нэгдэл нь Линкольны амиар шийдэгдсэн нь одоогийн нөхцөлд Меркел, Саркози нар дахиж сонгогдохгүйтэй адил лугаа болно.
Гол асуудалдаа эргэж орвол Британи үргэлж Германы хүчирхэгжилтийн эсрэг байсан ба Девид Камерун ч энэ заншлыг дагаж өчигдөр вето тавьсан. Германы нэгдэлтийн уран барималч эцэг болсон Хельмут Коллийн дурдатгалд дурьдснаар бол тухайн үеийн Британий удирдагч хатагтай Тетчер болон Францын Франсуа Миттеран нар 2 Германы нэгдэл дээр давхар тоглоом тоглож байсан ба өнгөн дээрээ нэгдлийг дэмжиж байгаа ч цаад талдаа энэ нэгдлийг хуучнаар ЗХУ, Горбачёв хэзээ ч зөвшөөрөхгүй гэж итгэж байсан. Гэвч асуудал тэдний хүссэнээр бололгүй 2 Герман нэгдэж богино хугацаанд Европ тивийн түлхүүр тоглогч болсон нь улс төрийн хүрээнд дахин айдас хуралдуулж мөн Франц улс Шарль Де Голлийн үеээс хэрэгжүүлж эхэлсэн Британигүй хүчний тэнцвэрийн бодлого алдаж бүх үзүүлэлтээрээ Германы ард орсон нь гал дээр тос нэмээд байна. Герман ч өөрөө ганц лидер байхыг хүсэхгүй яагаад гэвэл тэдэнд бүх санхүүгийн зардлыг хуваалцах эн тэнцүү хань хэрэгтэй үед Их Британи нь Европын интеграцаас холдож байгаа нь буруу шийдвэр болсон байх магадлалтай.
Британи нь түүхэн Их гүрний мөрөөдлөөрөө л энэ зуунд амьдарч байгаа ба тэдний бахархал болсон Сити ов Лондон буюу санхүүгийн төв нь 2008 оноос эхэлсэн санхүүгийн хямралд гүн цохигдож одоо европын интегралчлалд нэгдсэнээр энэ давуу тал нь алга болно гэж үзэж буй хоосон мөрөөдөгчдийн хувьд сэрүүн зүүд болно. Британи энэ бэртэгчин бодол нь тэднийг сүүлийн 50-н жилийн турш Европын холбооноос алсалж байгаа ба одоо бүүр ганцаардууллаа. Британий энэ шийдвэр эдийн засгийн хүрээнд Британийг АНУ-н дагуул болох замд л хөтлөх нь үнэн боллоо.

No comments:
Post a Comment