Friday, November 25, 2011

Дотоодын зах зээлд ам долларын ханш юунаас болж савлаад байна вэ?


Энэ асуудал сүүлийн үед хамгийн их хөндөгдөж байгаа, Монголбанкнаас ч хэвлэлийн бага хурал хийж хариулт өгөөд авсан нь нээрээ асуудал юунд байна гэсэн анхаарал, сонирхлыг татлаа. Гадна зах зээл дээр өрийн хямрал үргэлжилж, хөрөнгө оруулагчдын итгэл буурч байгаа нь ам долларын ханш бусад валютын эсрэг чангарахад хүргэж байна. Манай улсын хувьд оны эхэнд ам долларын төгрөгийн эсрэг ханш 1245 төгрөг байсан бол 1-р улиралд 1190 төгрөг болж суларч яваад сүүлийн байдлаар 1320 төгрөг хүртлээ нийт оны эхнээс 6 хувь чангараад байна.
Эдийн засгийн суурь онолоор бол зах зээл дээрхи бүхий л үнэ ханш эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл дээр тогтдог. Тэгвэл ам долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаа нь дараахи үндсэн 2 таамаглал дэвшүүлэхэд хүргэж байна. Үүнд:
1.      Ам долларын нийлүүлэлтийн хомсдол,  дараахи нөхцөлөөс хомсдол үүссэн байх магадлалтай.
-          Өрийн хямралтай холбоотой холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, экспортын гол бараануудын дэлхийн зах зээл дээрхи ханш буурч экспортын орлого буурсан
2.      Ам долларын эрэлт нэмэгдсэн
-          Импортын шууд хамааралтай орнуудад барааны үнэ өссөн, инфляци импортолж эхэлсэн
-          Эдийн засаг тогтвогүй байгаа, төгрөгийн худалдан авах чадвар буурна гэсэн хүлээлттэй холбоотойгоор дотоодын зах зээл дээр төгрөгийн хадгаламжаас ам долларын хадгаламж руу хөрвүүлэлт хийгдэж байгаа
Дээрхи асуултуудын хариуг төлбөрийн тэнцэл гэж нэрлэгддэг тэгшитгэлээс хялбархан хэдэн арифметик тооцоо хийх замаар ерөнхий харж болно. Төлбөрийн тэнцэл гэдэг маань тухайн улсын гадаад улсуудтай хийж буй эдийн засгийн харилцааг бүртгэж, хэр өглөг, авлагатай явааг харуулдаг эдийн засгийн ойлголт. Төлбөрийн тэнцэл нь дараахи үндсэн 2 хэсгээс бүрддэг.
    Төлбөрийн тэнцэл = Урсгал тэнцэл + Хөрөнгийн тэнцэл = 220,1 сая ам доллар
Урсгал тэнцэл нь өмчлөгддөггүй валютын мөнгөн урсгал хөдөлгөөнийг хэмждэг бол хөрөнгийн тэнцэл нь гадны улсуудын монгол дахь өмч болон монгол улсын гадаад дахь хөрөнгө оруулалтын зөрүүг харуулдаг. Энэ оны хагас жилийн байдлаар бол Монгол улсын төлбөрийн тэнцэл эерэг 220,1 сая ам долларын ашигтай гарсан байна. Өөрөөр хэлбэл нийт 220 сая ам доллар манай эдийн засагт цэврээр орж ирсэн гэсэн үг. Оны эцэст хүлээгдэж буй хөрөнгийн тэнцлийн өсөлтийг оруулбал Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны тооцоогоор оны эцэст энэ тоо 500 сая ам доллароос буурахгүй гарна гэсэн хүлээлт байна.
Төлбөрийн балансын урсгал тэнцлийн хувьд нийт 925 сая ам долларын алдагдалтай гарсан байна. Урсгал тэнцлийг задалж харвал дараахи бүтэцтэй байна. Үүнд:
Урсгал тэнцэл = Цэвэр экспорт + Үйлчилгээний тэнцэл + Цэвэр орлогын тэнцэл + Цэвэр шилжүүлэг
Урсгал тэнцэл = (-324) + (-513)+(-208,6)+(121)= (-925,4 сая ам доллар)
Өөрөөр хэлбэл цэвэр шилжүүлэг буюу гадаад ажиллаж амьдарч буй монголчуудын мөнгөн шилжүүлгээс бусад бүтэц дээр Монгол улс алдагдалтай арилжаа хийсэн байна. Цэвэр экспорт ч яахав миний мэдэх болсноос хойш алдагдалтай гардаг харин цэвэр орлогын тэнцэл, үйлчилгээний тэнцэл алдагдалтай гарсан нь сонин байна. Цэвэр орлогын тэнцлийн хувьд гадны хөрөнгө оруулагчид ноогдол ашиг хэлбэрээр ашгаа гаргасан гэсэн үг. Харин үйлчилгээний тэнцлийн хувьд импорт өнгөрсөн оноос 4 дахин нэмэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг ҮХШХ хийсэн байна. Зоосны нөгөө тал болох хөрөнгийн тэнцэл нь доорхи бүтэцтэй болно.
           Хөрөнгийн тэнцэл = Гадаадын шууд хөрөнгө оруулалт + Зээл, тусламж
Энэ оны хагас жилийн байдлаар хөрөнгийн тэнцэл эерэг 1430,5 сая ам доллар гарсан нь нийт төлбөрийн тэнцлийг эерэг ашигтай гарахад нөлөөлжээ. Хөрөнгийн тэнцлийн 98 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт болох 1408,8 сая ам доллар эзэлсэн бол үлдсэн хэсэг нь зээл тусламжийн орлого бүрдүүлсэн байна.
Дээрхи тооноос нэгтгэж харвал хөрөнгийн орох урсгалтай холбоотойгоор буюу хөрөнгө оруулагчдын айдас болон бусад хүчин зүйлээс хамаарч гадны шууд хөрөнгө оруулалт буурч энэ нь дотоодын зах зээл дээр ам долларын ханшийг чангаруулжээ гэж хэлэх үндэсгүй байна. Гэхдээ энэ оны сүүлийн хагаст Европын өрийн хямрал даамжирч байгаа нь манай улсад хийгдэх хүлээгдэж буй гадны шууд хөрөнгө оруулалтанд нөлөөлөхгүй гэж шууд хэлэх боломж бас байхгүй.
Харин асуудал төлбөрийн урсгал тэнцэл дээр байна. Нийт 925 сая ам доллар эхний хагас жилийн байдлаар Монгол улсаас гарчээ. Энэ нь 1-рт Монгол улсын импортын хэмжээ 4 дахин нэмэгдсэн, 2-рт манай худалдааны 70 хувийг хангадаг БНХАУ-д инфляцийн түвшин хагас жилийн байдлаар 6,4 хувьд хүрч Хятадын ардын банкны зорилтот түвшин болох 3,2 хувиас хэтрээд байгаа нь гол нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл бид нар импортын барааны үнэд өмнөхөөс илүү их хатуу валют төлж байна гэсэн үг.
Монголбанкны тайлбараар бол энэ нь түр зуурын улирлын шинж чанартай худалдааны идэвхижилттэй холбоотой гэж үзэж байна. Үүнийг хялбарханаар өмнөх жилүүдэд жилийн эхний хагас ба сүүлийн хагаст ам долларын ханш төгрөгийн эсрэг хэрхэн өөрчлөгдөж байснаас харж болно.

Ам долларын ханшийн жилийн эхний болон сүүлийн хагасын харьцуулсан харьцуулалт:
он
Эхний хагас
Сүүлийн хагас
өөрчлөлт
2004
1193
1221
+28 төгрөг
2005
1172
1165
-7 төгрөг
2006
1163
1169
+6 төгрөг
2007
1158
1267
+109 төгрөг
2008
1495
1442
-53 төгрөг
2009
1368
1256
+112 төгрөг
2010
1258
1245
-13 төгрөг
2011
1245
1320
+75 төгрөг
(Монголбанкны статистикийн бюллетень, 2011 он)
2007,2008 оныг хямралын үе, 2009 оныг хэт халалтын үе гэж тооцооноос хасвал ер нь ам долларын ханш жилийн сүүлийн хагаст бага зэрэг чангардаг гэж дүгнэж болж байна. Хямрал буюу хөрвөх чадварын дутагдал болон хэт мөнгөний нийлүүлэлт хийгдсэн нөхцөлд ханш нэмэх/хасах 100 төгрөгөөс дээш хэлбэлздэг гэвэл энэ оны 1320 хүрээд байгаад улирлын нөлөөлөл гэхээс илүү хямрал нөлөөлж байна гэж харж болж байна.
3 дахь таамаглалын хувьд 2008 оны хямралын үед дотоодын банкууд дээр энэ төрлийн хадгаламжийн валют хоорондын шилжилт хөдөлгөөн ажиглагдаж байсан  ба энэ оны 10-р сар болон 2010 оны хооронд банкны системийн хувьд Монголбанкны системийн нэгтгэлээс харахад энэ он гараад төгрөгийн хадгаламжийн өсөлт ам долларын хадгаламжийн өсөлтөөс дунджаар 4 дахин илүү байгаа нь ам долларын ханшинд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл багатай болгож байна.
Банкуудын төгрөг болон валютын хадгаламжийн өөрчлөлт
д/д
2010.12.31
2011.10.31
төгрөг
ам доллар
төгрөг
ам доллар
Хугацаагүй хадгаламж
627 тэрбум
273 сая
860 тэрбум
275 сая



+233 тэрбум
+2 сая
Хугацаатай хадгаламж
1310 тэрбум
473,3 сая
1898 тэрбум
620 сая



+588 тэрбум
+146,7сая

Иймд ам долларын ханш чангарч байгаа нь урсгал тэнцлийн алдагдал өөрөөр хэлбэл гол худалдааны түнш орны инфляцийн түвшин өсөж байгаа нь импортын барааны үнийг өсгөж нэмэлт ам долларын эрэлтийг бий болгож байна гэж дүгнэж болж байна. Хятад улс оны хагасаас эхлэн мөнгөний хатуу бодлого баримталж бодлогын хүүгээ 3 –н удаа өсгөсөн ч энэ нь дотоод зах зээлдээ эерэг нөлөө үзүүлэхээс бус, манай талд нийлүүлэлтийн тасалдлыг үүсгэх буюу манай улсын худалдан авдаг барааны хомсдол үүсгэж улмаар үнэ нэмэгдэх л нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Тэгэхээр энэ төрлийн нөлөөлөл нь ам долларын ханшд цаашдаа ч нөлөөлж чангарах үндэслэл болох магадлалтай.
Нөгөө талдаа, нэгэнт Европын өрийн хямрал дэлхийн хэмжээний хямрал болох нь гарцаагүй болсон энэ үед Хятад улс аж үйлдвэрийн хэрэглээгээ бууруулж хэмнэлтийн горимд орж эдийн засгийн хэт тэлэлттэйгээ тэмцэнэ. Ингэснээр манай гол нэрийн экспортын барааны эрэлт буурах, хямралтай холбоотойгоор гадны шууд хөрөнгө оруулалт зогсонги болсон нөхцөлд валютын орох урсгал тасалдаж ханшийг дотор зах зээд чангаруулах ч дүр зураг харагдаж болно.
Гэвч энэ бол хямралын бэлтгэлгүй 2008 он биш, Монгол улсын гадаад валютын нөөц 3 тэрбум ам доллар давсан байгаа нь төгрөгийн ханшны тогтвортой байдал алдагдахаас сэргийлэх дэр болж өгнө. Цаашид ханш өмнөх хямралтай жилийн өөрчлөлтөөс харахад 25-35 төгрөг суларч 1345-1355 хүрэх боломж бас байж болох юм.

5 comments:

  1. Ene chinii harin sonirholtoi bailaa. Sain bolj

    ReplyDelete
  2. Ene sedveer sain bichleg olj uzeegui baisan chi bichlee. Exportiin geree tulbur rmb-r neleedgui huvi yavdag bhaa. Ene trend yavaandaa yamar nuluutei bh yum Bol.

    ReplyDelete
  3. Нийт ам долларын орох урсгалын 30 хувьтай тэнцэх хэмжээний юаны урсгал орж ирдэг гэж Монголбанкны эх үүсвэрт дурдсан байсан.

    ReplyDelete
  4. Chinbaa,

    Yunii umnu sain niitlel bolson baina gej bodoj baigaagaa helmeer baina. Uneheer USD changaraltiin shaltgaaniig gadaad hudaldaanii ujgirsan aldagdlaas bolson gedgiig medeh hun tun tsuuhun baina. Bugd l ene asuudliig uls torjuulj, Mongolbanknaas bolson met tuuniig buruutgaaad baina. harin sayhnaas l Golomtbanknii Ganhuyag geh met uchriig n sain medeh humuus hanshiin changaraltiin gol shaltgaaniig hudlushgui barimt selttei n gargaj irj baina.

    Chinii ene bichlegiig ali boloh olon hun olj unshsan bol sain baih baij. chi bichleguudee humuust iluu olon hund hurgeh talaar yu bodoj baina ve? Mani hed end purplebook geed neg site ajilluulaad baigaa sh dee. Chi negdehguim uu?

    Regards,
    Otgo

    ReplyDelete