Friday, July 6, 2012

Хятад дэлхийг дахиад аварч чадах уу

Дэлхийн эдийн засаг хямрал руу улам бүр л явж буй нь өдөр ирэх тусам л тодорхой болж байна. Мөнгө хэвлэж эдийн засагт цутгаад асуудал шийдэхгүй нь бараг тодорхой боллоо...гэхдээ л төв банкуудын энэ бодлого цаг хожиж, шийдэл хайх боломжийг бидэнд олгож байна. 
     Төгс эм, эмчилгээ гэж байхгүй учраас нэг талдаа Германуудын айж буй инфляци гэж мангасыг мөнгөн далай хөсрүүлэх нь гарцаагүй. Гэтэл яагаад өндөр инфляцийн сураг Европ, Америк, Японд сонсогдохгүй, мэдрэгдэхгүй байна. Хариулт маш энгийн эдийн засагт мөнгө банкаар л дамжиж зээл болсноор эргэлтэнд ордог. Тэр мөнгийг эргэлтэнд оруулагч дундын зуучлагчид маань үүргээ биелүүлэхгүй байгаатай л холбоотой. Энэ ч олон үзүүлэлтээр батлагдаж байна. Хамгийн сүүлд өчигдөр Европын төв банк эдийн засагт нийлүүл гэж өгсөн урт хугацааны хөнгөлттэй зээлийг нь өөр дээр нь трилион трилионоор барьж буй арижааны банкуудад төлөх хүүгээ тэг болгож үзлээ. Гэхдээ энэ арга ч ажиллахгүй л болов уу ....2008 оны хямралд сүхдүүлсэн банкууд 1-рт өөрсдөө айдастай болсон 2-рт банкны эрх зүй зохицуулалт, хяналт бараг юу ч хийж болхооргүй түвшинд хүргээд байна. Банкуудад ганц орлого олох бүтээгдхүүн үлдсэн нь зээл ....... иймдээ ч Төв банкны бодлогийн хүүний түвшин бараг ТЭГ үед ч тэдний зээлийн хүү буурч өгөхгүй байгаа. Маш ойлгомжтой гаргалгаа, эндээс хийж болно мөнгө нэмэж хийх хэрэг байхгүй хангалттай байна...одоо зөвхөн үүнийг эргэлтэнд л оруулах үлдээд байна. Fed ч энэ учраас бүгд хүсээд буй QE3-г эхлүүлэхгүй байгаа....

      Энэ сарын сүүл ирэх сарын эхэнд хуралдах тэдний ээлжит хурлаар QE3 эхлэх болов уу гэж горьдож буй бол бараг магадлал тэг. Эхэлсэн ч миний хувьд одоо хувьцаа барьж буй хөрөнгө оруулагчдад өгөх зөвөлгөө дээш явах үед нь exit хий....тогтвортой өсөлт гарч чадахгүй. Европ тивийн хувьд тэдний асуудал шийдэгдэх болоогүй..... бараг Америк шиг иргэний дайнаар л United States of Europe шийдэгдэж магад гэхдээ энэ тохиолдолд дахиад д Хойд (Герман, Финланд ба Скандинавыхан) нөгөө тал Өмнөд эвсэл (Итали, Испани, Грек, Португал) байна. Эдийн засаг эрх мэдлийн дайнд мөн л Франц улс хайна хагална. Оллан тэргүүтэй шинэ Францууд ч үүнийг харуулж Өмнөд эвсэлд хүч хавсарснаар Германаар буулт хийлгэж ESM буюу Европын аврах сан асуудалтай улсуудын бондыг шууд худалдаж авах боломжтой болсон. Гэхдээ энэ мөн шийдэл биш сан маань ердөө 500 сая евротой гэтэл ганц Испани гэхэд триллион евроны өртэй. Магадгүй эцсийн одоо буй Европын газрын зурагт өөрчлөлт байхгүй гарц нь дахиад л мөнгө хэвлэхтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл аврах санг Европын төв банкны хязгааргүй мөнгө хэвлэх боломжтой уяж өгөх. 
    
     Бөөсны үлгэр шиг л дахиад мөнгө хэвлэх эсвэл байгаа мөнгө эргэлтэнд оруулахад шахах арга дээр л үлдэж байна. Энэ нөхцөлд банкууд гол үүрэг хүлээнэ гэхдээ хөгжингүй орны банкуудыг харвал бүтэхгүй тэд хөдөлж чадахгүйгээр уягдсан. Харин авралын гарц Хятад харагдаж байна. Тэдний давуу тал бол төр банкуудыг эзэмшдэг өөрөөр хэлбэл хүсвэл банкуудыг шахаж эдийн засагт хүссэн салбартаа дуртай мөнгө өгч болно. Ерөнхий бизнесийн үндсэн зарчмаас эдийн засгийн онол ч гажихгүй эрсдэл хийж байж эдийн засагт өсөлт гарна. Өөрөөр хэлбэл зээлээр дамжуулж тэр олон entrepreneur нөхдүүдийг санхүүжүүлж байж ирээдүйд улсыг авч явах компанийг төрүүлнэ. Мэдээж маш олон бүтэлгүй зээлдэгчид гарч ирнэ, энэ эрсдлийг төр үүрсэн нөхцөлд хямралаас гарах гарц зам гарч ирнэ. 
       Хятадын хувьд тэд 80 оны Хятад биш болсон дотоодын хэрэглээ дээр суурьлсан эдийн засгийн өсөлт ямар чухал болохыг хатуу ойлгосон тэд эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж, өсөлтийн хөдөлгүүр салбаруудыг сонгож дэмжих болсон. Энэ бодлого нь ч банкуудаар нь дамжиж хэрэгжиж амжилттай болсон нөхцөлд хямрал түүх болно.