Monday, April 22, 2013

Коспи буюу Солонгосын хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр өсөлтийг 2012 онд үзүүлсэн Киа моторс компанийн гүйцэтгэл 2013 онд ямар байх бол?


2012 онд Киа моторс компанийн борлуулалтын орлого 20%-р өсөж улмаар энэ нь цэвэр ашгийг 30%-р нэмэгдүүлсэн нь компанид Солонгосын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хөрөнгө зах зээлийн үнэлгээний хувьд 5 дахь том компани гэсэн нэр алдар авчирсан байна.

Компаний хувьд 2013 онд борлуулалтын тоо хэмжээг дэлхийн хэмжээнд 10%-р нэмэгдүүлэх зорилго тавиад байгаа нь автомашин үйлдвэрлэгчдийн хувьд томоохон амбиц гэж энэ зах зээлийн судлаачид дүгнэж байна. LMC Automotive буюу нэр хүндтэй энэ салбарын судалгааны байгууллагын таамаглаж буйгаар дэлхийн хэмжээнд автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт 5%-р, Ази болон Америкийн зах зээлд борлуулалт 9%-р харин Европын зах зээлд борлуулалт 5%-р тус тус нэмэгдэнэ гэж үзэж байна.

Мөн 2012 он энэ салбарын гол зарим тоглогчдын хувьд хэцүүхэн жил болсон тул 2013 онд эдгээр компаниуд өрсөлдөөн зах зээлд эзлэх байр суурийн төлөө илүү ширүүн өрсөлдөхөө зарлаад байна.  Жишээ нь Японы компаниудын хувьд Фукушимагийн осол, гол үйлдвэрүүд нь байршиж буй Тайланд дахь үерийн аюул зэргээс хамаарч борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй байна. Тэгвэл энэ оны хувьд ам долларын эсрэг 20%  суларсан иен,  засгийн газрын дэмжлэг дээр суурилсан Toyota компани нэг номерийн автомашин үйлдвэрлэгч статусаа буцааж авна гэсэн бол Honda-ийн хувьд 2013 он санхүүгийн хувьд эерэг таатай жил болно гэж зарлаад байна.

Киа Моторсын хувьд нийт дэлхий дээрх борлуулалтын орлогын ¼-г бүрдүүлдэг Европын зах зээл дээр илүү төвлөрч, зах зээлийн өсөлтөө хангана. Ялангуяа Европын автомашины зах зээлийн 25% буюу жилд 2,1 сая ширхэг автомашин борлогддог Британы зах зээлийг илүү онилоод байна.

Киа моторс нь 2008 онд Британы зах зээл дээр 38 000 ширхэг автомашин борлуулж байсан бол 2012 онд 66 000 автомашин борлуулж борлуулалтаа 2008 онтой харьцуулбал 2 дахин нэмэгдүүлээд байна. Британи дахь салбарын удирдлагын дүгнэж байгаар тэд энэ тоог жилд 100 000-д ойрын 5-н жилд хүргэснээр Британы зах зээл дээрх автомашин борлуулалтын хэмжээгээр 5-рт орж ардаа Fiat болон Citroen компаниудыг орхино гэж үзэж байна. Тэд энэ зорилтоо биелүүлэхэд компаний зүгээс хэрэгжүүлж буй доорх бодлого дэмжлэг болно гэсэн байна. Үүнд:

-         Британы зах зээл дээр зарагдсан автомашинд 7 жилийн баталгаат засварын хугацаа өгч эхэлсэн. Энэ нь Солонгос машин хямд чанаргүй гэсэн ойлголтыг хэрэглэгчийн сэтгэхүйгээс авч хаяна.
-         Компани нь өөрийн үйлдвэрлэж буй автомашины өнгө үзэмж дизайныг сайжруулахаар Audi-д ажиллаж байсан нэртэй дизайнер авчирсан нь эхний байдлаар үр дүнд хүрч байна. Өөрөөр хэлбэл автомашины зах зээл дээрх premium brand хэрэглэгчдийн гарашд KIA загварууд багтах болсон.
-         Европын зах зээлд гарч буй загварууд болон автомашины 60 хувь Словак дахь шинэ үйлдвэрээс нийлүүлэгдэж байгаа нь зах зээл дээр илүү Европын автомашин гэсэн имидж болон нийлүүлэлтийн хурдацыг нэмэгдүүлсэн байна.

2013 оны 1-р улирлын байдлаар тэдний борлуулалт Британы-д өмнөх оноос 3.2%-р өсөж 12 600-д хүрсэн нь өрсөлдөгч Fiat-н 12 000, Citroen-ны 14 600 гэсэн үзүүлэлтүүдтэй ойртож үнэхээр төлөвлөсөн үр дүндээ хүрэх боломжтой гэсэн эерэг хүлээлт зах зээл дээр үүсгээд байна. Энэ ч тэдний хувьцааны ханшийг 2012 оны мөн үетэй харьцуулахад Kospi дээр 2 дахин өсгөөд байна. Гэвч энэ зөвхөн 1-р улирлын үр дүн цаашид байдал хэрхэн өрнөх нь тодорхой бус хэвээр байна. Гол сөрөг нөлөө үзүүлж болохуйц үйл явдлуудыг нэрлэвэл:

1.      Иены ханш огцом суларч байгаа нь Японы автомашиг экспортлогч нарт үнийн өрсөлдөөний давуу тал олгож байна.
2.      2011 онд Kia нь АНУ-ийн зах зээл дээр 775 сая ам долларын нөхөн төлбөр харилцагч нартаа өгсөн учир нь борлуулж буй машины бензин зарцуулалт нь амалсан стандар түвшинд хүрээгүй. Иймэрхүү техникийн доголдол гарч болзошгүй
3.      Мөн хоёр Солонгосын харилцааны хурцадмал байдал компаний санхүүгийн чадавхад сөргөөр нөлөөлж болзогүй юм.


No comments:

Post a Comment