Monday, August 12, 2013

Blackberry компани худалдаанд......



1984 онд Research in motion нэртэй үүсгэн байгуулагдсан Blackberry компани нь 3-хан жилийн өмнө 41 тэрбум ам долларын зах зээлийн үнэлгээ бүхий Канадын хамгийн том технологийн компани байлаа.

Гэвч өнөөдрийн байдлаар компаний зах зээлийн үнэлгээ Даваа гаригийн хаалтын ханшаар тооцвол 5.3 тэрбум ам доллар буюу бараг 3-н сарын өмнөх үнэлгээнээс 3 тэрбум ам доллар буурч компанийн 2012 онд томилогдсон шинэ менежментийн баг арга буюу компаний цаашдийн ирээдүй гарах арга замыг хайхаар JP Morgan Chase банкийг зөвлөхөөр хөлслөөд байна.

Нэгэн үе байгууллагын зах зээл дээр Icon буюу бэлэг тэмдэгийн хэмжээнд хүртэл нэр хүндтэй явсан Blackberry яагаад өнөөдрийн энэ цэг хүртэл унав......

1.      Ухаалаг утасны зах зээл дээрх өрсөлдөөн сүүлийн 3-н жилд асар хүчтэй явагдсан. BB нь Google шиг Android үйлдлийн систем, Apple шиг IPhone утас бүтээн байгуулж чадаагүй. 2009 онд Америкийн зах зээлийн ½-г дангаар хангаж байсан нөхөд одоо дөнгөж 3%-ийг эзэлж байна.
2.      Үүсгэн байгуулагчид нь хэт удаан компани менежменттэй зууралдсан. 2011 оны эцсээр гол 2 үүсгэн байгуулагчид албан тушаалаа хөлсний менежерт өгч жилийн 1 долларын цалинтай зөвлөх хийх болсон. Гэвч энэ алхам оройтсон байлаа.
3.      Ухаалаг утасны зах зээл дээрх хэрэглэгчийн зан төлөв ихээхэн өөрчлөгдсөн. BB-ийн байгууллагын харилцагч нар ихэвчлэн өөрийн ажилтнуудад BB-н албаны утас хэрэглүүлдэг үүнд ч ажилтан сэтгэл хангалуун байдаг байлаа. Гэвч social media, хэрэглээнд ойр aпликайшнууд гарч ирснээр ажилтнууд хувийн утас аа албанд ашиглах сонирхол нэмэгдсэн.
4.      Зах зээл дээрх трендээс хоцорсон, өөрийн уламжлалт давуу талаас хол бүтээгдхүүнүүд удаа дараалан зах зээл дээр гаргасан. 2011 онд Playbook таблет, 2012 онд Blackberry 10, 2013 онд touchscreen бүхий BB Z10, Q10. Эдгээрийн аль нь ч амжилттай бүтээгдхүүн болж чадаагүй. Хэрэглэгчдийн бааз суурь нь 2013 оны эхний 6-н сарын байдлаар дэлхийн хэмжээнд 4 саяаар буурч 72 сая болсон.

Одоо гарч ирж буй шинэ асуулт бол худалдаанд гарсан тул компаний үнэлгээ ямар байх, хэн хэн ямар боломжит худалдан авагч нар байх уу болоод байна....

Зарим шинжээчид болон компаний удирдлагийн хувьд өөрийн эзэмшлийн патент, лиценз, аюулгүй байдлын хувьд салбарын стандарт гэгддэг mobile software network-ийг компаний бусад хөрөнгөнөөс салгаж зарах, энэ нь 2-3 тэрбум ам доллар, нэмэх нь компанид 3 тэрбум ам долларын мөнгө бэлэн байгаа нь зах зээлийн үнэлгээнд эерэг нөлөөтэй гэж үзэж байна.

Гэвч нөгөө талд нь компанийг худалдах мэдээ нь дээр 10% өссөн хувьцааны ханшийн дагуу зах зээлийн үнэлгээ 5.6 тэрбум ам доллар болсон нь компаний одоо эзэмшиж буй хөрөнгийн үнэлгээ болох 4.1 тэрбум ам доллароос их тул зах зээлийн үнэлгээ буурч тогтох ёстой хэмээн дүгнэсэн шинжээч нар ч байна.
Тэгвэл хэн худалдан авагч байж болох вэ?

-          Ямар ч байсан технологийн чиглэлийн PE-д сонирхоно. Гол сөрөг үзүүлэлт нь хэрэглэгчдийн бааз суурь он дамжин буурч буй.  Dell inc-ийн хэлцэлд нэр нь гарч буй Silver Lake BB-г 2012 онд сонирхож байсан ч одоо бол бараг үгүй биз..
-          Технологийн компаниуд.....гол сонирхогч нь Microsoft. Гэвч Nokia-тай тэдний байгуулсан алианс нилээн саад болно.
-          HTC болон Lenova гэх мэт Азийн жижгүүд, гэхдээ Канадын засгийн газар BB-д орж ирэх компанид өндөр шаардлага тавина, хянах болно гэдгээ зарласан. Канадын хувьд стратегийн хөрөнгө тул Хятадын компанид зарах эсэх нь эргэлзээтэй.

No comments:

Post a Comment